Ойн чуулганы 2-р салбар хуралдаан  ''Ойжуулалт, ойн нөхөн сэргээлт'' сэдвийн хүрээнд явагдлаа

Ойн чуулганы 2-р салбар хуралдаан  “Ойжуулалт, ойн нөхөн сэргээлт” сэдвийн хүрээнд байгалийн нөөц баялаг, ойн нөөцийг хамгаалах, нөхөн сэргээх, цөлжилттэй тэмцэх асуудлаар ирээдүйд гаргах шийдвэр, үйл ажиллагаанд ойжуулалт, ойн нөхөн сэргээлтийн бодлогыг эрчимжүүлэхэд чиглэсэн салбар хоорондын оролцоо, уялдааг хангах, санхүүгийн механизмыг бүрдүүлэхэд нэгдсэн шийдэл, санал дүгнэлт гаргахаар хуралдалаа.

May be an image of 6 people, people standing and indoor

Ойн үрийн аж ахуйн менежмент, тарьц суулгацын нөөц, бүрдүүлэлт, салбарын боловсон хүчний хэрэгцээ шаардлага, технологи инновац, Монгол орны усны нөөц ашиглалт, усжуулах цэгүүд, байгаль орчны ойн салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэх, ногоон санхүүжилт зэрэг асуудлаар тодорхой байр суурийг салбарын эрдэмтэн судлаачид илэрхийллээ.

Салбар хуралдаанд төрийн болон төрийн бус, эрдэм шинжилгээний байгууллага, орон нутгийн байгаль орчны газруудын болон их дээд сургуулийн 180 гаруй төлөөлөл цахимаар болон биечлэн оролцож байна.

May be an image of 4 people, people standing and indoor

Ойжуулалт, ойн нөхөн сэргээлтийн арга хэмжээг зохион байгуулахад шаардагдах санхүүгийн механизмыг бүрдүүлэх боломж, эх үүсвэр, гаднын хөрөнгө оруулалтыг оруулах санал санаачилгууд

May be an image of 3 people, people sitting and indoor

 Ойн үрийн аж ахуйн менежмент, тарьц суулгацын нөөц бүрдүүлэлт боломжийг бий болгох шийдэл

 Бүх оролцогч талууд болох төрийн болон төрийн бус байгууллага, иргэн, аж ахуйн нэгжийн чиг, үүрэг, оролцоог тодорхойлж, шийдвэрийн төсөлд тусгах нэгдсэн нэг удирдлага дор ажиллах нөхцөл бүрдүүлэх.

May be an image of 4 people, people standing and indoor

Мод, сөөгийн үр, тарьц, суулгацын нөөц бүрдүүлэх, ойн мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх, мод үржүүлгийн газрыг бэхжүүлэх, дэвшилтэд техник, технологийг нэвтрүүлэх талаар оролцогч талууд нэгдсэн ойлголтод хүрч, бодлого, шийдвэрт тусах зөвлөмжийг гаргаж үндсэн чуулганд хүргүүлэхээр ажиллаж байна.

May be an image of 8 people, people sitting, people standing and indoor
May be an image of 12 people, people standing and indoor
May be an image of 16 people, people standing, people sitting and indoor
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.