
Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн нийт хүн амын I тунгийн хамралт 74.7 хувь, II тунгийн хамралт 71.1 хувь, нэмэлт тунгийн хамрагдалт 22.7 хувь байна.
Өнөөдөр Улаанбаатар хотод явуулын 45, суурин 42 цэгт 96 багийн 373 эмч, ажилтан ажиллаж, 5928 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөлөө. Та өөрт ойр вакцины аль ч цэгт очиж дархлаажуулалтад хамрагдах боломжтой. Дархлаажуулалтын цэгүүд 09:00-17:00 цаг хүртэл ажиллана.
Шинжилгээний болон дархлаажуулалтын цэгүүдийг танилцуулж байна.








