
Оны эхний 10 сарын дүнгээр гадаад худалдааны нийт бараа эргэлт 13.2 тэрбум ам.доллар болж, өмнөх оны мөн үеэс 26.3 хувиар өссөн байна.
Экспорт импортын дүнг давж, гадаад худалдааны тэнцэл 1.8 тэрбум ам.долларын ашигтай гарсныг Гаалийн ерөнхий газар мэдээллээ.
Тайлант хугацаанд 7.5 тэрбум ам.долларын бараа, түүхий эд гаргасан байна. Экспорт өмнөх оны мөн үеэс 25.7 хувиар өсжээ. Түүнчлэн цар тахлын өмнөх үе буюу 2019 оны түвшнээс мөн өссөн нь анхаарал татсан үзүүлэлт болж байна.
Цар тахалтай холбоотой хязгаарлалтууд худалдааны эргэлтэд нөлөөлж байгаа ч Монгол Улсын экспортын түүхий эдүүдийн үнэ өндөр байгаа нь экспортын үнийн дүнд жин дарж байгаа юм.