Нийт тохиолдлын 700 нь Улаанбаатарт, 241 нь орон нутагт бүртгэгдэж, 12 хүн нас барлаа

Эрүүл мэндийн яамны шинэ төрлийн  коронавируст халдварын талаарх ээлжит мэдээллийг /2021/11/09/  хүргэж байна. 

Сүүлийн 24 цагт хийгдсэн нийт шинжилгээнээс 941 тохиолдол шинээр нэмэгдэж, арван хоёр хүн нас барсан харамсалтай мэдээ байна. Нийт нас баралт 1756 боллоо. Бүртгэгдсэн нийт тохиолдлын 700 нь Улаанбаатарт, 241 нь орон нутагт бүртгэгдлээ.  Өнөөдрийн байдлаар 12113 хүн эмчлүүлж байгаагаас биеийн байдал нэн хүнд 276 хүн байна. Гэрийн хяналтад 31527 хүн байна.

Дархлаажуулалтын хувьд 1-р тунд нийт хүн амын 69.3 хувь буюу 2 256 273 хүн, 2-р тунд 65.8 хувь буюу 2 142 083 хүн, дархлаа сэргээх 3-р тунд 454 155 хүн хамрагджээ. 

May be an image of text

Оллоо.мн

 

Бусдад түгээх
  • gplus