
Саяхан Латви улсын Рига хотод болж өнгөрсөн “Grand Swiss” өндөр зэрэглэлийн тэмцээний хүрээнд өнөөдөр /2021/11/09/ алдарт шатарчин Михайл Таль -ийн нэрэмжит олон улсын холимог нээлттэй түргэн тоглолтын тэмцээн амжилттай зохион байгуулагдлаа.
Уг тэмцээнд Үндэсний шигшээ баг, Алдарт спорт хороо, Гэгээн Арвай клубын тамирчин Их мастер Б.Мөнгөнтуул 18 өрөг тоглож, 9 оноогоор эмэгтэйчүүдийн ангилалдаа ТЭРГҮҮН байр эзлэн, бахдам сайхан амжилт гаргалаа.
Оллоо.мн