Нийт 450 тохиолдол бүртгэгдэж, 8 хүн нас барлаа

Эрүүл мэндийн яамны шинэ төрлийн  коронавируст халдварын талаарх ээлжит мэдээллийг /2021/11/08/  хүргэж байна. 

Сүүлийн 24 цагт хийгдсэн нийт шинжилгээнээс 450 тохиолдол шинээр нэмэгдэж, найман хүн нас барсан харамсалтай мэдээ байна. Нийт нас баралт 1744 боллоо. Бүртгэгдсэн нийт тохиолдлын 366 нь Улаанбаатарт, 84 нь орон нутагт бүртгэгдлээ.  Өнөөдрийн байдлаар 12741 хүн эмчлүүлж байгаагаас биеийн байдал нэн хүнд 273 хүн байна. Гэрийн хяналтад 34015 хүн байна.

Дархлаажуулалтын хувьд 1-р тунд нийт хүн амын 69.3 хувь буюу 2 256 084 хүн, 2-р тунд 65.8 хувь буюу 2 141 350 хүн, дархлаа сэргээх 3-р тунд 445 979 хүн хамрагджээ. 



Оллоо.мн

Бусдад түгээх
  • gplus