Н.Уртнасан: Ойн сайн засаглалыг бэхжүүлэхтэй холбоотой бодлогын баримт бичгийг шинэчилнэ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Монгол Улсын Засгийн газар, Байгаль орчин, аялал жуулчлалын яам хамтран "Ойн салбарын үндэсний чуулган"-ыг арваннэгдүгээр сарын 8-15-ны өдрүүдэд зохион зохион байгуулж байна. 

Ойн салбарын үндэсний чуулганыг угтсан салбар хуралдаан

11 дүгээр сарын 08-ны салбар хуралдаан “Төр-хувийн хэвшлийн хамтын ажиллагаа”

11 дүгээр сарын 09-ны салбар хуралдаан “Ойжуулалт-ойн нөхөн сэргээлт”

11 дүгээр сарын 10-ны салбар хуралдаан “Цөлжилт, газрын доройтол”

11 дүгээр сарын 11-ний салбар хуралдаан “Агро ойн аж ахуйг хөгжүүлэх” гэсэн үндсэн 4 сэдвийн хүрээнд зохион байгуулагдана.

Ойн чуулган, салбар хуралдааны талаар БОАЖ-ын сайд Н.Уртнасан  “Салбар хуралдаануудад төр, хувийн хэвшлийн төлөөлөл, эрдэмтэн судлаачид оролцож байна. Салбар хуралдаануудаас гарсан зөвлөмж чиглэлийг үндэслэн ойн сайн засаглалыг бэхжүүлэхтэй холбоотой бодлогын баримт бичгийг шинэчилж, хууль эрхзүйн орчинд өөрчлөлт оруулна” гэв. 

Монгол орны нийт нутаг дэвсгэрийн 76.9 хувь цөлжилтөд өртсөн. Үүний 23 хувь буюу 30 орчим сая га нутаг цөлжилтөд нэн хүчтэй өртсөн байгаа. Тиймээс цөлжилтийг бууруулж, ойн сан бүхий газар нутгийн хэмжээг тэлэхэд ямар нэгдсэн бодлого баримтлах, салбар дундын ямар зохицуулалт үгүйлэгдэж байгааг салбар хуралдаанаар хэлэлцэнэ. Энэ хуралдаанаас гарсан зөвлөмж, саналыг энэ сарын 15-нд Төрийн ордонд болох үндэсний чуулганд танилцуулна. Энэ нь Төрийн байгууллагуудаас гарах бодлого шийдвэрүүдийн үндсэн суурь баримт бичиг болох юм. 

 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • DR. PRADHAN 2021-12-08 21:43:44
    Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM AMOUNT: $ 780,000.00