Иргэний танхимаас дүүргийн 22 дугаар хорооны хэсгийн ахлагч нарт сургалт зохион байгууллаа

Төрийн үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлэх, гэр бүлийн болон хүүхдийн эсрэг хүчирхийллийг бууруулахад хэсгийн ахлагчийн үүрэг оролцоог нэмэгдүүлнэ.

Тиймээс Баянзүрх дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Иргэний оролцоо, Олон нийттэй харилцах хэлтэс - Иргэний танхимаас дүүргийн 22 дугаар хорооны хэсгийн ахлагч нарт "Хэсгийн ахлагчийн ур чадвар, ажлын байранд тавигдах шаардлага", "Гэр бүлийн хүчирхийллийн тухай ойлголт", "Хамтарсан багт мэдээлэх үүргийг нэмэгдүүлэх" сэдвийн дор чадавхжуулах сургалтыг зохион байгууллаа.

Цаашид үлдсэн хороодын хэсгийн ахлагч нарыг сургалтад хамруулж чадавхжуулна гэж Баянзүрх дүүргийн ИООНХХ-ээс мэдээллээ.

Бусдад түгээх
  • gplus