АН, “Шударга ёс” эвсэл гэрээгээ шинэчиллээ

Ардчилсан намын дарга, Ерөнхий сайд Н.Алтанхуяг, МАХН-ын дарга, Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр нар өнгөрсөн бямба гаригт хамтын ажиллагааны гэрээгээ шинэчлэн гарын үсэг зурлаа. Гарын үсэг зурах ёслол Төрийн ордонд болсон юм. Ёслолд Ардчилсан намаас УИХ-ын дэд дарга Р.Гончигдорж, Соёл, спорт, аялал жуулчлалын сайд Ц.Оюунгэрэл, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ, МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслээс УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ, О.Баасанхүү, Ц.Цолмон, тус намын ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамба, нарийн бичгийн дарга Ц.Шаравдорж нарын төлөөлөл байлцлаа.

Гарын үсэг зурах ёслолын дараа хоёр намын дарга нар товч үг хэлсэн юм.

Ардчилсан намын дарга, Ерөнхий сайд Н.Алтанхуяг:

-Ард түмнийхээ амьжиргааг дээшлүүлэх, эрх чөлөө шударга ёсыг төлөвшүүлэх, улс орныхоо хөгжлийг хурдасгах, бүтээн байгуулалт хийх зорилтын хүрээнд манай хоёр нам Шинэчлэлийн Засгийн газрыг байгуулан хоёр жил дахь жилдээ ажиллаж байна. Тодорхой ажлууд хийж чадлаа. Ирэх хоёр жилд олсон амжилтаа улам бататгаж ажиллахаар гэрээгээ шинэчлэн байгуулж байгаа нь Монголд улс төрийн намууд хамтарч улс орныхоо хөгжлийн төлөө, ард иргэдийнхээ ахуй амьдралыг дээшлүүлэхийн төлөө хамтран ажиллахын бодит жишээг үзүүлж байна. Манай Засгийн газарт Ардчилсан нам, МАХН, МҮАН-ын “Шударга ёс” эвсэл, Иргэний зориг-Ногоон нам хамтарч ажиллаж байна. Энэ үйл явц цаашид ч үргэлжлэх болно.

МАХН-ын дарга, Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр:

-Ерөнхий сайд Н.Алтанхуягтай санал нэг байна. Төр засгийн ажил тодорхой, урагшаа харсан байх ёстой, цаг алдаж болохгүй. Өнөөдрийн энэ гэрээнд гарын үсэг зурсан нь төр засгийн ажлыг цэгцлэх, том бүтээн байгуулалтын ажлыг хурдлуулна гэдэгт найдаж байна. Монголчууд бид цаг алдаж болохгүй, бид хөгжих ёстой, монгол хүн эх орондоо сайхан амьдрах ёстой, эх орондоо эзэн болох ёстой. Энэ бүхэнд хамтын ажиллагааны гэрээ тус болно. МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвсэл Засгийн газарт Ардчилсан намтай хамтран ажиллаж, улс орноо хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулна.
 

Зууны мэдээ
М.Ган

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • АН 2014-10-20 23:56:15
    Ерөнхий саад ингээд өөрийнхөө карьерт цэг тавив. АН дараагийн сонгуульд өөрийн хүчээр ялах чадамжгүй болсон уу? Элбэгдоржийнх нь дайсантай, Бат-Үүл хэрэггүй гэсээр байтал хамт хөнжилд оров уу? Заавал яагаад шорон оронд орж, муу нэрт авилгалтай гүн холбогдсон, Монголын төрийн 10-аад жил тэргүүлсэн ч олигтой зүйл хийж амжаагүй энэ хүнтэй холбоо байгуулав?
  • зочин 2014-10-20 12:35:02
    энэ зууныг энхбаяраар тоголсон зуун гэвэл таарна.ерөнхийлөгчийн сонгууль дөхөнгүүт барьж аваад хөлийг нь гозолзуулан аваад явна. ерөнхийлөгчийн сонгууль дуусангуут уучлалт үзүүлээд сулалчихна. яасан нөгөө улс орноо идсэн уусан нь. одоо дараагийн парламентийн сонгууль дөхөөд ирүүт хамтран ажиллах гэрээ байгуулад эхэллээ. яасан нөгөө улс орноо идсэн уусан нь. ой гутам улс төрийг ардчилсан нам хийж байна даа. өмнө энэ намын төлөө аав ээжтэйгээ хүртэл муудалцан байж хамгаалдаг байснаа бодхоор өөртөө харамсаж байна. гэхдээ хогийн муу МАН-г улгүй болгож чадвал нэгсхэрэглдээ
  • хахаха 2014-10-20 05:43:33
    Энхбалай ичиж үхэднүй новш юм аа.дүүг нь олтол шоронд хатаа юун улс орон ард түмэн ичээсэй
  • Bold 2014-10-20 05:22:08
    НЭЭРЭЭ Л АМЬД ЯВХАД АЛТАН АЯГАНААС УС УУНА ГЭДЭГ ҮНЭН ҮГ ЮМ. САЯХАН Л ШОРОНД ОРЖ, ГАДНЫ УЛС ОРОНД ДҮРВЭЖ БАЙНА ЭНД АВЧИРЧ ХЭРЭГ ХҮЛЭЭЛГЭНЭ ГЭЖ ЯЛЛАГДАЖ БАЙСАН ХҮН МААНЬ ӨНӨӨДӨР ЗАСГИЙН ГАЗРЫН ОРДОНД ӨЧНӨӨН УИХ-ЫН ГИШҮҮДИЙГ ТОЙРУУЛЧИХСАН ХАМТЫН ГЭРЭЭ ГЭХ ЗҮЙЛД ГАР ХӨЛИЙН ҮСЭГ ЗУРСАН ШИГ АЛГА ТАШУУЛЖ ЗОГСОХ ЮМ. ҮХСЭН БУУРЫН ТОЛГОЙНООС АМЬД АТ АЙНА ГЭДЭГ Л ЭНД ХАРАГДАЖ БАЙХ ШИГ. МАХН ГЭХ ХУВИЙН ГЭР БҮЛИЙН НАМТАЙ ЭНЭ ЭРХЭМ ҮНЭХЭЭР АД ЗЭТГЭР ГЭЛТЭЙ САНААНД ОРОМГҮЙ ЗҮЙЛИЙГ САНААНД ОРТОЛ ЭРГҮҮЛЖ ЧАДАХ АЛБИН БОЛОЛТОЙ. АРАЙ ГЭЖ АВИЛГАЛ ХЭЭЛ ХАХУУЛЬ ДАРАГДАХ ШИНЖ ТӨЛӨВ БҮРДЭЭД ЭХНЭЭСЭЭ ДЭЭЛЭЭ НӨМӨРЧ ИЛ ГАРЧ ЭХЭЛЖ БАЙХ ЭНЭ ҮЕД ЭНЭ НӨХӨР ГАРЧ ИРНЭ ГЭДЭГ МАШ МУУ ЁР ГЭЛТЭЙ. АЛБАНЫ НӨХДӨӨ АВИЛГАЛ АВ, МӨНГӨ ОЛ ГЭЖ БАЙНГА ДАРАМТАЛДАГ ЭНЭ НӨХӨР ЖООХОН СУЛАРСАН ХООРОНДОО ЭВ ТҮНЖИНГҮЙ БАЙХ ӨНӨӨГИЙН ТӨРД ЭРГЭН ИТГЭЛТЭЙГЭЭР ШУРГАН ОРЖ БАЙНА. УУЛ НЬ АВИЛГАЛЫГ ШОРОНД ОРУУЛСАН, ШАХСАН, ТУРААСАН, ИЛРҮҮЛСЭН ТЭГСЭН ЭМНЭЛЭГЭЭР ГҮЙГЭЭД ЭРГЭЖ СЭРГЭЭД ЭРГЭЭД ИРЖЭЭ..............
    • Эрдэмтэн 2014-10-20 07:53:53
      Та нарын шүтээд хир халдаадаггүй Ардчилсан намын хийж байгаа ажил шүү. Амин хувиа бодохоос улс орныхоо эрх ашгийн төлөө гэдэг нь юу л бол.
    • ыбө 2014-10-20 05:53:20
      яг үнэн хэлжээ
  • БАТАА 2014-10-20 03:09:53
    НАМ НАЙМАГЛАГЧДЫН ТОД ЖИШЭЭГ ИЛ ТОД ХАРУУЛСАН БАРИМТ БИЧИГ БОЛЖЭЭ. МАХН Ч ЯАХАВ ГАНЦ ХҮНИЙ-УРВАГЧДЫН НАМ. АН-ЫГ АЛТАНХУЯГ ЁСТОЙ ШОРООТОЙ ХУТГАЖ ӨГЛӨӨ. ТУС ГЭРЭЭ ОЛОН ХУУЛИЙГ ЗӨРЧСӨН, ЭНГИЙН ГИШҮҮДИЙНХЭЭ ЭРХИЙГ ЗӨРЧСӨН, ЗӨВХӨН АЛБАН ТУШААЛ НАЙМААЛЦСАН ГЭРЭЭ БОЛЖЭЭ. НӨГӨӨ ТАЛААР УИХ-ЫН СОНГУУЛЬД 75/25-ААР ОРОЛЦОНО ГЭДЭГ НЬ НЭГ НАМ БОЛСОН ГЭЖ ОЙЛГОГДОХООР БАЙНА. МӨН ГЭРЭЭ БАЙГУУЛСАН ҮЙЛДЭЛ НЬ ТАЙВАН ЗАМААР ХОЁР НАМ НЭГДСЭНИЙГ БАТАЛЖ ӨГСНӨӨС ГАДНА УИХ-Д ОЛОН СУУДАЛ АВСАН АН 2 ЖИЛИЙН ТҮҮХТЭЙ МАХН-Д ДАГААР ОРЖ БАЙГАА АНХНЫХ ГЭДГЭЭРЭЭ ТҮҮХЭНД БИЧИГДИХ ЁСТОЙ НӨГӨӨ СОНССООГҮЙ НЭГЭНДЭЭ ДУУЛГАМААР, СОНИН ХАЧИРХАЛТАЙ АСУУДАЛ БОЛЛОО.
  • зочин 2014-10-20 02:14:33
    Нэр бүхий нөхөд дараа хариуцлага хүлээнэ шүү.
  • ДОЛГОР 2014-10-20 01:43:01
    АН ЗАСГИЙН ГАЗРЫГ ХАМТРАН БАЙГУУЛАХДАА, ҮЗХ-НИЙ ШИЙДВЭРЭЭР ШУДАРГА ЁС ЭВСЭЛТЭЙ ХИЙСЭН ГЭРЭЭГЭЭ ШИНЭЧИЛЖ БАЙНА ГЭЭД АНДУУРААД МАХН-ТАЙ ГЭРЭЭ ХИЙЧИХЖЭЭ. ЭЭ ХӨӨРХИЙ ГЭЖ