Бүртгэгдсэн нийт тохиолдлын 583 нь Улаанбаатарт, 356 нь орон нутагт нэмэгдэж, 9 хүн нас барлаа

Эрүүл мэндийн яамны шинэ төрлийн  коронавируст халдварын талаарх ээлжит мэдээллийг /2021/11/06/  хүргэж байна. 

Сүүлийн 24 цагт хийгдсэн нийт шинжилгээнээс 940 тохиолдол шинээр нэмэгдэж, есөн хүн нас барсан харамсалтай мэдээ байна. Нийт нас баралт 1724 боллоо. Бүртгэгдсэн нийт тохиолдлын 583 нь Улаанбаатарт, 356 нь орон нутагт бүртгэгдлээ.  Өнөөдрийн байдлаар 13915 хүн эмчлүүлж байгаагаас биеийн байдал нэн хүнд 291 хүн байна. Гэрийн хяналтад 39758 хүн байна.

Дархлаажуулалтын хувьд 1-р тунд нийт хүн амын 69.3 хувь буюу 2 256 014 хүн, 2-р тунд 65.8 хувь буюу 2 141 174 хүн, дархлаа сэргээх 3-р тунд 441 853 хүн хамрагджээ. 



May be an image of map and text

Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus