ХААДС 63.8 мянган тонн улаанбуудай хүлээн аваад байна

Энэ сарын 2-ны өдрийн байдлаар намрын ургацаас Хөдөө аж ахуйг дэмжих сангийн 184 мянган тонн элеваторт нийт 63.8 мянган тонн улаанбуудайг тариаланчдаас өр төлбөрт болон худалдан авалтаар хүлээн авлаа. 

Түүнчлэн тус сангийн элеваторт ОХУ-с импортлосон үрийн улаанбуудай 2.3 мянган тонн, 2020 оны ургацаас хүлээн авсан хүнсний улаанбуудай 8.5 мянган тонн, дамжуулангийн гэрээгээр хадгалуулсан хүнсний улаанбуудай 2.7 мянган тонн нийт 13.5 мянган тонн улаанбуудай хадгалагдаж байна. 

Үүнээс гадна сэлгээнд авч үлдэх, ашиглалтаас гарсан нийт 49.1 мянган тонн силос /агуулах сав/ байгаа бөгөөд одоогоор сангийн элеватор 47 мянган тонн улаанбуудай хүлээн авах боломжтой байгаа юм.

Оллоо.мн

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.