
Засгийн газрын өмнөх долоо хоногийн хуралдаанаар ковидын нөхцөл байдлаас үүдэлтэй гол нэрийн импортын бараа бүтээгдэхүүний нийлүүлэлт, тээврийн асуудлыг шийдвэрлэх, гол нэрийн бүтээгдэхүүний үнийн өсөлтийн эрсдэлийг бууруулах зорилгоор ажлын хэсэг байгуулагдсан. Ажлын хэсэг өнгөрсөн долоо хоногт тодорхой ажлуудыг хийж, лхагва гарагт /2021/11/03/ болсон Засгийн газрын хуралдаанаар дараах асуудлыг шийдвэрлэсэн.
Энэ жилийн ургацын төлөв байдлаас хамаараад улаанбуудайн илүүдэл тодорхой хэмжээгээр гарч байна. Гурил болон малын тэжээл үйлдвэрлэгч аж ахуйн нэгжүүдэд эргэлтийн хөрөнгийн зээлийг бий болгох зорилгоор тодорхой шийдлийг гаргажээ. Тодруулбал, “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-нд хөдөө аж ахуйн салбарт хуваарилагдсан 500 тэрбум төгрөгийн ашиглагдаагүй байгаа эх үүсвэр болох 150 тэрбум төгрөгийг гурван хувийн хүүтэйгээр гурил, тэжээл үйлдвэрлэгч нарт хөнгөлөлттэй нөхцөлөөр олгохоор болсон байна.
Оллоо.мн