Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг гурав дахь хэлэлцүүлэгт шилжүүллээ

 Улсын Их Хурлын 2021 оны намрын ээлжит чуулганы /2021.11.04/  үдээс хойших нэгдсэн хуралдаанаар  Монгол Улсын 2022 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай, Ирээдүйн өв сангийн 2022 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийв. 

    Энэ талаарх Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.Өнөрболор, УИХ  дахь АН-ын бүлгийн санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.Ганбат, Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж нар тус тус танилцуулсаны дараа хуулийн төслүүдийн талаар Төсвийн байнгын хорооноос нэгтгэн гаргасан 53 зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалт явууллаа.

    Ажлын хэсгээс зардал нэмэгдүүлэх саналыг, зардал бууруулахтай холбоотойгоор гаргасан саналуудыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив. Харин урсгал зардлын дүнд нөлөөлөхгүйгээр зохицуулалт хийсэн санал болох, Байгаль, орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны төсвийн багц дахь "Ойжуулалт" хөтөлбөрт тусгагдсан 12.1 тэрбум төгрөгөөс 6.0 тэрбум төгрөгийг "ойн хортон шавьж устгах” зориулалт арга хэмжээнд шилжүүлэх болон Тэтгэврийн даатгалын сангаас 17,200.0 сая төгрөгийг Тэтгэмжийн санд шилжүүлэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх тус тус дэмжсэнгүй.

    Түүнчлэн Эрүүл мэндийн сайдын 2022 оны төсвийн төслийн "Улсын төсвөөс хариуцах тусламж, үйлчилгээний санхүүжилт зориулалт арга хэмжээнд тусгагдсан төсвийг 163.7 тэрбум төгрөгөөр бууруулж, Төрөөс эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нь хариуцах иргэдийг улсын төсвөөс төлөх шимтгэл зориулалт арга хэмжээг санхүүжүүлэх зардлыг 163.7 тэрбум төгрөгөөр нэмэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн 55,8 хувь нь дэмжлээ.  

    Мөн хөрөнгө оруулалтын төсөл арга хэмжээний нэр, хүчин чадал, байршлыг өөрчлөхтэй холбогдуулан Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуулийн 2 дугаар хавсралтад тусгагдсан нийт 45 төсөл арга хэмжээний нэр, хүчин чадал байршлыг 4 дүгээр хавсралтад тусгагдсанаар өөрчлөх Ажлын хэсгийн саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив.

    Цаашлаад хуулийн төслийн хоёрдугаар хэлэлцүүлгийг хийж, зарчмын зөрүүтэй саналын томьёоллоо ирүүлсэн бусад Байнгын хорооны саналыг Төсвийн байнгын хорооноос дэмжсэн, дэмжээгүй саналуудаар санал хураалтыг үргэлжлүүлсэн. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн С.Одонтуяа, Ц.Туваан, Б.Жаргалмаа, Ж.Чинбүрэн, Б.Бейсен, П.Анужин, С.Ганбаатар, Ч.Ундрам, Б.Баярсайхан нараас Монгол Улсын 2022 оны төсвийн төслийн 2 дугаар хавсралтын XIX.3.16.Эрүүл мэндийн салбарын тоног төхөөрөмж /Улсын хэмжээнд/, хэрэгжих хугацаа 2022-2022 он, төсөвт өртөг 3,000.0 сая төгрөг, 2022 онд санхүүжих дүнг тус бүр 1,000.0 сая төгрөгөөр бууруулж, “Халдварт өвчин судлалын үндэсний төвийн барилгын их засвар/ Улаанбаатар Баянзүрх дүүрэг/, хэрэгжих хугацаа 2022-2022 он, төсөвт өртөг, 2022 онд санхүүжих дүн тус бүр 1,000.0 сая төгрөг” гэсэн төсөл арга хэмжээг нэмж тусгах санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ. 

    Харин Улсын Их Хурлын гишүүн Х.Ганхуягийн гаргасан Төсвийн байнгын хорооноос дэмжсэн санал болох Монгол Улсын 2022 оны төсвийн төслийн 2 дугаар хавсралтын “XII.1 115.Сум, аймгийн төвийн гудамж, талбайн тохижилт, ногоон байгууламж /Улсын хэмжээнд/ хэрэгжих хугацаа 2022-2022 он, төсөвт өртөг 10,000.0 сая төгрөг, 2022 онд санхүүжих дүн 10,000.0 сая төгрөг" гэсэн төсөл, арга хэмжээний 2022 онд санхүүжих дүнг 7,000.0 сая төгрөгөөр бууруулж, "Хөшигийн хөндийн шинэ хотын инженерийн дэд бүтэц төсөл /Төв/, хэрэгжих хугацаа 2022-2024 он, төсөвт өртөг 33,000.0 сая төгрөг, 2022 онд санхүүжих дүн 4,000.0 сая төгрөг" гэсэн төсөл, арга хэмжээ болон "Соёл амралтын хүрээлэн /Сүхбаатар, Баруун-Урт сум/, хэрэгжих хугацаа 2022-2023 он, төсөвт өртөг 9,319.4 сая төгрөг, 2022 онд санхүүжих дүн 3,000.0 сая төгрөг" гэсэн төсөл, арга хэмжээг нэмэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэнгүй. 

    Иймд Монгол Улсын 2022 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай, Ирээдүйн өв сангийн 2022 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүлэв.

Оллоо. мн

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Бат 2021-11-05 03:15:44
    Бид Их-д суудал авах гэж жижиг можгитар систем хэрэглэг энэ та нарт суудал авах талтай улсын эдийн засаг халтай байна өөрчлөөч