Монгол улс гаднаа гяланцаг, дотроо паланцаг болчихжээ
Ард түмэн 2012 оны сонгуулиар тулгын гурван чулуугаа АН- ын лидерүүдээр түшүүлж, төр засаг тогтвортой, харилцан ойлголцож ажиллах ёстой гэ­дэг үүднээс энэхүү түүхэн сонголтыг хийсэн билээ. Тулгын гурван чулууны нэг нь өөр улс төрийн хүчин байвал нэг нэгнийхээ ажилд саад тотгор учруулж, улстөржөөд ажлаа хийхгүй хэмээн сэтгэж энэхүү сонголтыг хийсэн гэдэг нь тодорхой байсан юм. Өнгөрөгч хаврын чуулганы үеэр нь томоохон судалгааны бай­гууллага, мэдээллийн сайтууд давхар дээлтэй сайдуудыг солих нь зөв үү гэсэн судалгаа явуулахад, судалгаанд хамрагдсан иргэдийн дийлэнх нь Засгийн газар тогтвортой ажиллах ёстой гэдэгт санал нэгдсэн юм. Өөрөөр хэлбэл, сайдуудын дав­хар дээлийг шүүмжлэх шалтгаан болж байгаа ч үүгээр далимдуулж төр засгийн тогтворгүй байддыг хэн хүсээд байгааг мэдрэмжтэй олж харсан билээ.
 
Гэтэл өнөөдрийг хүртэл улстөрийн амьдрал  эмх цэгцэндээ орсонгүй. Ард түмний сонголт бус Ардчилсан намын фракциудын албан тушаалын төлөөх шунал, ялагдлын шокноосоо гараагүй сөрөг хүчин, даргын суудал олдож л байвал хаашаа ч хөрвөөж мэдэх “Шударга ёс” эвслийн улстөржилт юу юунаас чухал эрхэм гэдэг нь энэ хугацаанд хангалттай харагдлаа. Өнгөрсөн хаврын чуулганы үеэр давхар дээлтэй сайдуудыг халах, солих талаар яриа гарч эхэлснээс хойш АН- ын фракци, сөрөг хүчин, улстөрийн гуравдагч хүчин болох  “Шударга ёс” эвсэл нэг ч хором зүгээр суусангүй. Тэд ямар нэг байдлаар улс төрийн шантааж хийж, төр засгийг унагах гэсэн явуургүй арга хэрэглэсээр бай­гаа билээ. Тэр дундаа сөрөг хүчин энэ өдрүүдэд Ардчилсан Засгийн газрын нэр хүндийг унагах талаар эрчимтэй ажиллаж байна. Засгийн газрын сайд болгоныг огцруулах санал өргөн мэдүүлж, Ерөнхий сайд Н.Алтанхуягийг унагах гэж хоёр жилийн хугацаанд гурван ч удаа оролдлого хийлээ.
 
Парламент хуралдсан хоёр жилийн хугацаанд МАН-ынхан парламентын тал орчим хувьд нь сандал суудлын маргааныг оруулж иржээ. Огцруулах үндэслэл нь элгийн шахам, оруулж ирэх болгондоо хоёр гурван долоо хоног үр дүнгүй улс төр хийдэг нь бараг л хэвийн үзэгдэл болсон гэж хэлж болно. МАН-ын энэ үр дүнгүй улстөржилтийн хажуугаар ард түмний итгэлийг хүлээж төрийн өндөр албан тушаалд очсон АН- ын лидерүүдийн хагарал зөрчил, намын нэрээр УИХ-ын гишүүн болчихсон атлаа намын даргынхаа эсрэг хор найруулж, албан тушаал өгөөгүй хэмээн шантааж хийж яваа Ж.Батзандан мэтийн АН-ын гишүүдийн дотоод зөрчил маргаан ч энэ бүх тогтворгүй байдлын эх үндэс болж байгаа юм.
 
АН-ын гишүүд наанаа тун сайхан амлалт өгдөг. Ерөнхийлөгчөөсөө эхлээд л ардчилал ялснаар амьдрал өөрчлөгдөж, төр засаг төвшин, тогтвортой, авлигаас ангид мэтээр пиар хийдэг. Гэтэл АН- ынхан гаднаа гяланцаг дотроо паланцаг болж дотоод зөрчил, хор нь хэрээс хэтэрсэн гэдгээ энэ мэт улс төрийн явуургүй үйлдлээрээ харуулсаар байгаа юм. Ардчилсан Засгийн газар үнэн төрхөө харуулж, иргэдийн сонгосон тулгын гурван чулуу дотроосоо нурж унахад бэлхэн болчихсон энэ хэврэг байдлыг ашигласан МАН гэх улс төрийн Түгжилүүд дахиад хэдэн сараар төрийн ажлыг уях аргаа өнгөрсөн баасан гарагт оруулж ирлээ. Тэд Ерөнхий сайд Н.Алтанхуягийг огцруулах асуудлыг дахин өргөн мэдүүлжээ. Төсвийн хуулиа хэлэлцэж амжаагүй, Сангийн сайдгүй төсөв хэлэлцэх эсэх нь тодорхой бус ийм хүндхэн цаг үед МАН-ын энэ тэнэглэл арай л , хэрээс хэтэрсэн үйлдэл боллоо. Үнэхээр ард түмнийхээ төлөө гэсэн сэтгэл тэдэнд байсан бол Н.Алтанхуягийг суудлаас буулгах бус төсвийн төлөө сэтгэлээ чилээж, Сангийн сайдгүй төсөв хэлэлцэж суугаадаа ичих учиртай байв.
 
Энэ долоо хоногийн мягмар гарагт төсвийн эхний хэлэлцүүлгийг хийхгүй бол төсөв хугацаандаа амжихгүй ч байх эрсдэл байна. Үр дүнд нь олон бүтээн байгуулалт зогсч, төрийн байгууллагууд санхүүжилтээ авч чадахгүйд хүрнэ. Цалин тэтгэвэр нэмэгдэж чадахгүй, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн халамжийи мөнгө зогсонги байдалд орно. Дөрөв, таван яамны ажил нь үңдсэндээ зогсонги байдалд орчихсон ийм үед сайдыг огцруулах гэсэн “жижигхэн” улс төр МАН-аас өөр хэнд ч ашигтай биш.
 
Н.Алтанхуяг суудлаас бууж өөр нэг хүн суулаа гээд үлдсэн хоёр жилд юу ч хийж чадахгүй. Гуравхан сайдын суудлыг хэлэлцэх гэж сарын ажлаа барж байгаа парламент танхимыг тэр чигээр нь өөрчлөх талаар яривал намрын чуулгандаа ч багтаж чадахгүй биз. Дахин нэг Ерөнхий сайд томилогдож төрийн албыг тэр чигээр нь халж солих, хамтарч ажиллах сайдуудыг сонгох гэж оролдсоор дараагийн хоёр жил дахиад л ямар ч үр дүнгүй өнгөрөх билээ. Гэтэл ард түмэн улс төрийн тогтвортой байдлыг хүссэн. Улс төр тогтвортой, улс төрийн хэрүүл маргаангүй урагшлах нь хэн хэндээ ашигтай байхсан. Гадны хөрөнгө оруулалтыг татах, зогсонги байдалд орчихсон төсөл хөтөлбөрүүдээ урагшлуулах талаар улс төрийн хүчнүүд ойлголцож ажилламаар байна. Н.Алтанхуяг заавал энэ сандал суух ёстой гэдэг үүднээс бус нэг хүнээр, нэг намаар дөрвөн жилийн ажлыг нь тууштай хийлгэх нь ард түмний эрх ашиг. 2016 оны сонгууль хүссэн ч эс хүссэн ч АН-д дүнг нь тавьчихна. Н.Алтанхуягийн тэргүүлсэн Засгийн газар, Ард­чилсан ерөнхийлөгч, ардчилсан парламентын ажилд дүн тавьчих хэмжээнд тэд улс төрийг ойлгодог болчихсон. 1996 онд тэдэнд хангалттай дүнг нь тавиад явуулсан шигээ 2016 онд ч зохих шанг нь амсуулчнх билээ. 2016 онд хэн нь ялж, хэн нь шороңдоо орж, суудлаасаа бууж, дахиж сонгогдож чадахгүй вэ гэдэг нь тодорхой болчихно.
 
Ж.Батзандангийн нэгдсэн 28 гишүүн парламентад олонхийг бүрдүүлж Ерөнхий сайдыг огцруулж чадахгүйгээс хойш дэмий хугацаа алдах шаардлага байна уу. Төсвөө яаралтай хэлэлцэх талаар парламентад сэтгэлээ чилээх хүн олон байгаа гэж найдья. Хэдий болтол өнгөн дээрээ гоё баг зүүж, үнэн төрхөө цаанаа нуух вэ, гишүүд ээ. Төр засгаа тогвортой ажиллуулж, төсвөө хэлэлцэж, хөрөнгө оруулалтаа татах талаар сэтгэлээ чилээх эрхмүүд, энэ танхимд байна уу гэж асуумаар байна. Н.Алтанхуягаас илүү ард түмний амьдралд хүлээлт үүсгэсэн хуулийн төслүүд хэдэн арваараа байна, МАН-ынхаан. Сайдын сандал суудал, хэдэн төгрөг олох хуулийн төсөлд бөөнөөрөө орж ирдэг шигээ төсвийг хэлэл­цэх талаар бүгдээрээ санал нэгдэхсэн. Засгийн газарт хам­тарч чадаагүйдээ, сайдын суудалд очиж чадаагүйдээ ийн хор найруулж, өс санаж яваа өөрсдөөсөө ичээч.
 
Байнгын хороонд гишүүдээ томилохдоо, хөшигний ард улс төр ярихдаа тэд эрх баригчдад тал засч, хайлж урсахаас холгүй аашилдаг. Харин зурагтын хэдэн камер харахаараа дуугаа өндөрсгөж, ард түмэндээ хайртай мэт аашилдгаа хэзээ болих хэрэг вэ. Төр засаг сайхан байна, төрийн ажил урагшаа явж байна гэх жүжиг тавьдаг атлаа фракцийн зөрчлөөсөө болж бусдын идэш болж яваа АН-ынхан ч гэсэн өөрсөддөө дүгнэлт хийж, дотроо бугшсан идээ бээрнээсээ салах цаг нь болжээ. Хэрээ, хэрээнийхээ харыг гайхаж явах энэ хугацаанд хэн хамгийн их хохирч байгааг ойлгож байгаа гэж найдья. Монгол Улсын нэр хүңд дэлхийд улам бүр өссөөр байна. Хамгийн сүүлийн жишээ гэхэд л 2016 онд АСЕМ- ын дээд төвшний уулзалтыг Монголд зохион байгуулахаар болсон юм. Өдрөөс өдөрт Монгол Улсыг дэлхий үнэлж, нэр хүнд нь нэмэгдэж байхад бидний байж байгаа царай нь энэ. Гаднаа гяланцаг, дотроо паланцаг гэдгээ үг үйлдэл бүхнээрээ харуулж бай­на даа, улстөрчид маань.
 
Монголын мэдээ
Б.Балжир
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • batar 2014-10-21 00:55:54
    Daraagiin songuulid ene 2 namiin nuhdiig boli. Shine chadvartai zaluusiig demji. Turdhlagatai huuchnii yurinhii saiduud, erdemtediin zuvlul baiguulj ulsiin bodlogiig gargay tehuu
    150.129.143.231
    Мэдэгдсэн Хариулах
  • elbg 2014-10-20 11:22:20
    ELBEGDORJIIN SHOW HETERLEE SHUU. ULS ORONDOO GADNII TSUMIIN HAYGDAL HULGAIGAAR BULSHILSAAR BAIGAAG NI IREEDUI HOICH UE ILRUULNE. MONGOLIIN HILEER CHULUUTEI ORJ GARDAG UURHAIN MASHINUUD MOGOLRUU THUMIIN HAYAGDAL ZUUSUUR BAIGAA GENELEE. UURHAI NERTEI HUN ORUULDAGGUI GAZART BULSHILJ OLON TERBUM DOLLAR MONGOLIIN HEDHEN HUNII DANS RUU URSSAAR BAIGAA GESEN.
    70.61.131.146
    Мэдэгдсэн Хариулах
  • жирйин иргэн 2014-10-20 08:04:50
    шинэ гэрээнд гарын үсэг зурсан АН-ын нөхрийг шүүхэд татна л гэнэ шүү. одоо бас жирийн хүн гайхаж цочирдмоор юу хийх бол доо тэр...
    103.9.91.98
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2014-10-20 01:57:19
    олонхи байгаад ч хэрэггүй шив дээ, Сонгуульд нам гэж маяглахаа болъё. МАН-ынхан хоосон яригчид гэдэг нь харагдаж байнаа. Өмнөхөө хийхгүй байж илүү юмаар яана даа.
    112.72.13.194
    Мэдэгдсэн Хариулах