Нийт тохиолдлын 896 нь Улаанбаатарт, 383 нь орон нутагт нэмэгдэж, 10 хүн нас барлаа

Эрүүл мэндийн яамны шинэ төрлийн  коронавируст халдварын талаарх ээлжит мэдээллийг /2021/11/04/  хүргэж байна. 

Сүүлийн 24 цагт хийгдсэн нийт шинжилгээнээс 1279 тохиолдол шинээр нэмэгдэж, арван нэгэн хүн нас барсан харамсалтай мэдээ байна. Нийт нас баралт 1704 боллоо. Бүртгэгдсэн нийт тохиолдлын 896 нь Улаанбаатарт, 383 нь орон нутагт бүртгэгдлээ.  Өнөөдрийн байдлаар 14939 хүн эмчлүүлж байгаагаас биеийн байдал нэн хүнд 304 хүн байна. Гэрийн хяналтад 40641 хүн байна.

Дархлаажуулалтын хувьд 1-р тунд нийт хүн амын 69.3 хувь буюу 2 255 874 хүн, 2-р тунд 65.7 хувь буюу 2 141 115 хүн, дархлаа сэргээх 3-р тунд 432 198 хүн хамрагджээ. 

May be an image of text
Бусдад түгээх
  • gplus