Нэг сарын хугацаанд 8661 иргэн хуулийн этгээд  газрын гэрчилгээ, кадастрын зургаа хэвлэж авсан байна

2021 оны 10-р сарын 1-нээс эхлэн иргэн, хуулийн этгээд захирамж нь гарсан газрын гэрчилгээ, кадастрын зургаа өөрөө үнэ төлбөргүй гэртээ хэвлэж авч, ашиглаж эхэлсэн.

Энэ үйлчилгээ нэвтрээд "Газрын харилцаа-Цахим шилжилт" 1 сарын аяны хугацаанд 8661 иргэн хуулийн этгээд газрын гэрчилгээ, кадастрын зургаа хэвлэж авсан байна. Ингэж иргэн хуулийн этгээд үнэ төлбөргүй хэвлэж авснаар 211,600,000 төгрөг хэмнэжээ.

Өөрөөр хэлбэл хэрэв газрын албан дээр очиж хэвлүүлж авсан бол энэ хэмжээний мөнгө төлөх байсан гэсэн үг. Тушаах мөнгөн дүн нь энэ боловч иргэдийн цаг, хугацаа, эдийн засагт үүнээс их хэмнэлт үүсгэсэн үйлчилгээ юм.



 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин  2021-11-04 06:09:47
    Газрынхаа төлбөрийг оруулж байцаагчидаа мэдэгддэг болгох хэрэгтэй. НД ийн тайланг байцаагчидаа мэдэгддэг функц байдаг тэрэн шиг болгох хэрэгтэй.