БОАЖ-ын сайд Н.Уртнасан төслийн хэрэгжилт бодит үр дүнтэй байхад анхаарч, хамтарч ажиллахыг санал болгов
Байгаль орчин, аялал жуулчлалын яам, НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөр хамтран хэрэгжүүлж байгаа “Үндэсний тодорхойлсон хувь нэмрийг хэрэгжүүлэх нь” төслийн хамтран хэрэгжүүлэгч Данийн Техникийн Их сургууль.
 
БОАЖ-ын сайд Н.Уртнасан НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн тухай суурь конвенцын Талуудын 26 дугаар бага хурлын үеэр тус сургуулийн захирал Сюзан Пидерсентэй хоёр талын уулзалт хийж, төслийг бодит үр дүнтэй хэрэгжүүлэх талаар санал солилцсон байна.
 
Энэхүү төсөл нь Үндэсний тодорхойлсон хувь нэмрийг хэрэгжүүлэх салбар-дундын механизмыг бэхжүүлэх, хөдөө аж ахуй, аж үйлдвэрийн салбарт хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах арга хэмжээнүүдийг санхүүжүүлэх боломж бололцоог судалж, тодорхой төслүүдийн техник эдийн засгийн үндэслэл боловсруулах, санхүүжилтийн боломжийг тодорхойлоход чиглэсэн.
 
Хатагтай Сюзан Пидерсен энэ чиглэлээр хоёр талын мэргэжилтнүүд санал солилцон, суурь судалгаа эхлүүлсэн талаар мэдээлэв. Уг их сургууль нь Монгол Улсад өмнө нь Уур амьсгалын өөрчлөлтийн технологийн хэрэгцээний үнэлгээ болон дүүргийн түвшинд ялгарал багатай дулаан хангамжийг сайжруулах талаар судалгаа хийж байсан туршлагатай юм.
 
Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Уртнасан төслийн хэрэгжилт бодит үр дүнтэй байхад анхаарч, Уур амьсгалын үндэсний хороо, түүний Мэргэжлийн зөвлөлийг чадавхжуулах чиглэлээр хамтарч ажиллахыг санал болгов.
 
Төслийн үр дүнд уур амьсгалын өөрчлөлтийн чиглэлээрх салбар дундын уялдаа, хэрэгжилтийг хангах механизмыг боловсронгуй болгох, хөдөө аж ахуй, аж үйлдвэрийн салбарын түвшинд хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах арга хэмжээний санхүүгийн эх үүсвэрийг тодорхойлж, хэрэгжүүлэх боломж бүрдэх юм.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • DR. PRADHAN 2021-12-08 21:43:49
    Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM AMOUNT: $ 780,000.00
  •  2021-11-05 05:22:38
    үхээд буг болж улс амьтан түйвээх дүрс дээ.