Халимагийн элсэн цөл малын бэлчээрийг үгүй хийж байна

Сүүлийн жилүүдэд Халимагт элсээр хучигдсан талбай хоёр дахин нэмэгджээ. ОХУ-д агаарын температур дэлхийн дунджаас хоёр дахин хурдан нэмэгдэж, элсэн манхан хурдацтай үүсэж байгаа нь хөрсний эвдрэл мөн бэлчээрийн даац хэтрүүлсэнтэй холбоотой гэж Euronews мэдээлж байна. ОХУ-ын өмнөд хэсэгт орших Халимагийн бүгд найрамдах улсад уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй цөлжилтийн асуудал хурцаар тавигдаж байна. Зуны улирал бүрийн дараа Бергин тосгонд шинжээч Светлана Боджаева элсэн манхан тархахыг зогсоохын тулд тарьсан бутнуудаа очиж шалгадаг. Бергин хэдэн зуун хүн амтай бөгөөд гол төлөв малчид. Божаева тэдэнд элсэн манхны эргэн тойронд ургамал тарихад тусалдаг бөгөөд түүний үндэс нь хөрсийг холбосноор цөлийн дэвшлийг багасгадаг. 

Шинжээч Светлана Боджаева “Жүзгүний үндэс ажлаа хийсэн. Элсний хөдөлгөөнийг зогсоосон. Ер нь цөлжилтийн энэ төв хэдхэн жилийн дараа Бергинийг бүхэлд нь элсээр дүүргэх байлаа” гэсэн юм. Гэсэн хэдий ч Боджаевагийн хэлснээр сүүлийн хоёр жилийн хугацаанд Халимагийн элсээр хучигдсан талбай хоёр дахин нэмэгджээ. Хэдэн жилийн турш гантай зуны улмаас манхнууд улам бүр урагшилж, аль хэдийнэ "Европ дахь анхны цөл" гэж нэрлэгддэг болоод байна. Хойд өргөргийн улмаас Орост агаарын температур дэлхийн дунджаас хоёр дахин хурдацтай нэмэгдэж байгааг мэргэжилтнүүд хэлж байна. Гэхдээ бусад хүчин зүйл бас бий.

Александр Клавдиев цөлжилтийн мэргэжилтэн “Цөлжилтийн асуудал маш хурц байна. Учир нь сүүлийн хэдэн жил хуурайшилт ихтэй, малын бэлчээрийн даац хэтэрсэн нь бүх нормоос давсан. Тэгээд хамгийн гол нь өвс ногоо шинэчлэгдэх үйл явц явагдахгүй байна. Мал аж ахуй бол орон нутгийн эдийн засгийн гол тулгуур юм. Гэвч өнгөрсөн зун хэдэн сар гантай байснаас малчид олон мянган толгой малаа алдсан. Улюмжи Мукабенов 25 мориныхоо талаас илүүг алджээ.

Улюмжи Мукабенов малчин “Өвс хайгаад олохгүй байгаа малаа харах үнэхээр аймшигтай. Агаарын температур илт өөрчлөгдсөн гэж бэлчээрийн малчид хэлж байна. Хур тунадасны хэмжээ ч эрс багассан. Хэрэв зун бороо орвол богино хугацаатай, ууршилт маш хурдан явагддаг” гэжээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
З.Батцэцэг 
 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.