Нийт тохиолдлын 1043 нь Улаанбаатарт, 390 нь орон нутагт бүртгэгдэж, 12 хүн нас барлаа

Эрүүл мэндийн яамны шинэ төрлийн  коронавируст халдварын талаарх ээлжит мэдээллийг /2021/11/03/  хүргэж байна. 

Сүүлийн 24 цагт хийгдсэн нийт шинжилгээнээс 1434 тохиолдол шинээр нэмэгдэж, арван хоёр нэгэн хүн нас барсан харамсалтай мэдээ байна. Нийт нас баралт 1694 боллоо. Бүртгэгдсэн нийт тохиолдлын 1043 нь Улаанбаатарт, 390 нь орон нутагт бүртгэгдлээ.  Өнөөдрийн байдлаар 15299 хүн эмчлүүлж байгаагаас биеийн байдал нэн хүнд 295 хүн байна. Гэрийн хяналтад 43439 хүн байна.

Дархлаажуулалтын хувьд 1-р тунд нийт хүн амын 69.3 хувь буюу 2 255 688 хүн, 2-р тунд 65.7 хувь буюу 2 140 442 хүн, дархлаа сэргээх 3-р тунд 425 815 хүн хамрагджээ. 



May be an image of text
Бусдад түгээх
  • gplus