Нийт тохиолдлын 690 нь Улаанбаатарт, 331 нь орон нутагт бүртгэгдэж, 10 хүн нас барлаа

Эрүүл мэндийн яамны шинэ төрлийн  коронавируст халдварын талаарх ээлжит мэдээллийг /2021/11/02/  хүргэж байна. 

Сүүлийн 24 цагт хийгдсэн нийт шинжилгээнээс 1021 тохиолдол шинээр нэмэгдэж, арван хүн нас барсан харамсалтай мэдээ байна. Нийт нас баралт 1682 боллоо. Бүртгэгдсэн нийт тохиолдлын 690 нь Улаанбаатарт, 331 нь орон нутагт бүртгэгдлээ.  Өнөөдрийн байдлаар 15563 хүн эмчлүүлж байгаагаас биеийн байдал нэн хүнд 331 хүн байна. Гэрийн хяналтад 44375 хүн байна.

Дархлаажуулалтын хувьд 1-р тунд нийт хүн амын 69.3 хувь буюу 2 255 448 хүн, 2-р тунд 65.7 хувь буюу 2 139 830 хүн, дархлаа сэргээх 3-р тунд 416 012 хүн хамрагджээ. 



May be an image of text
Бусдад түгээх
  • gplus