Нийт тохиолдлын 667 нь Улаанбаатарт, 254 нь орон нутагт бүртгэгдэж, 11 хүн нас барлаа

Эрүүл мэндийн яамны шинэ төрлийн  коронавируст халдварын талаарх ээлжит мэдээллийг /2021/11/01/  хүргэж байна. 

Сүүлийн 24 цагт хийгдсэн нийт шинжилгээнээс 921 тохиолдол шинээр нэмэгдэж, арван нэгэн хүн нас барсан харамсалтай мэдээ байна. Нийт нас баралт 1672 боллоо. Бүртгэгдсэн нийт тохиолдлын 667 нь Улаанбаатарт, 254 нь орон нутагт бүртгэгдлээ.  Өнөөдрийн байдлаар 16451 хүн эмчлүүлж байгаагаас биеийн байдал нэн хүнд 360 хүн байна. Гэрийн хяналтад 48269 хүн байна.

Дархлаажуулалтын хувьд 1-р тунд нийт хүн амын 69.3 хувь буюу 2 255 448 хүн, 2-р тунд 65.7 хувь буюу 2 139 830 хүн, дархлаа сэргээх 3-р тунд 416 012 хүн хамрагджээ. 



 
Бусдад түгээх
  • gplus