ЭМЯ: Улаанбаатарт 841, орон нутагт 599, зөөвөрлөгдсөн 2 тохиолдол нэмэгдэж, 11 хүн нас барлаа

Эрүүл мэндийн яамны шинэ төрлийн  коронавируст халдварын талаарх ээлжит мэдээллийг /2021/10/30/  хүргэж байна. 

Сүүлийн 24 цагт хийгдсэн нийт шинжилгээнээс 1443 тохиолдол шинээр нэмэгдэж, арван нэгэн хүн нас барсан харамсалтай мэдээ байна. Нийт нас баралт 1649 боллоо. Бүртгэгдсэн нийт тохиолдлын 841 нь Улаанбаатарт, 599 нь орон нутагт бүртгэгдлээ. Зөөвөрлөгдсөн тохиолдол 2-оор нэмэгдлээ. Өнөөдрийн байдлаар 17397 хүн эмчлүүлж байгаагаас биеийн байдал нэн хүнд 365 хүн байна. Гэрийн хяналтад 53095 хүн байна.

Дархлаажуулалтын хувьд 1-р тунд нийт хүн амын 69.3 хувь буюу 2 255 155 хүн, 2-р тунд 65.7 хувь буюу 2 139 222 хүн, дархлаа сэргээх 3-р тунд 404 939 хүн хамрагджээ. 



May be an image of map and text
Бусдад түгээх
  • gplus