ЭМЯ: 12 хүн нас барж, 1636 тохиолдол нэмэгдлээ

Эрүүл мэндийн яамны шинэ төрлийн  коронавируст халдварын талаарх ээлжит мэдээллийг /2021/10/29/  хүргэж байна. 

Сүүлийн 24 цагт хийгдсэн нийт шинжилгээнээс 1636 тохиолдол шинээр нэмэгдэж, арван хоёр хүн нас барсан харамсалтай мэдээ байна. Нийт нас баралт 1638 боллоо. Бүртгэгдсэн нийт тохиолдлын 965 нь Улаанбаатарт, 671 нь орон нутагт бүртгэгдлээ. Өнөөдрийн байдлаар 17349 хүн эмчлүүлж байгаагаас биеийн байдал нэн хүнд 364 хүн байна. Гэрийн хяналтад 53095 хүн байна.

Дархлаажуулалтын хувьд 1-р тунд нийт хүн амын 69.3 хувь буюу 2 255 155 хүн, 2-р тунд 65.7 хувь буюу 2 139 222 хүн, дархлаа сэргээх 3-р тунд 404 939 хүн хамрагджээ. 

No photo description available.
 

Бусдад түгээх
  • gplus