Дотоодод ургамлын тос үйлдвэрлэгчийг НӨАТ-аас чөлөөлөх хуулийн төсөл өргөн барина

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам дотооддоо ургамлын тос үйлдвэрлэгчийг борлуулалтын НӨАТ-аас чөлөөлөх хуулийн төслийг ирэх долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж, УИХ-д өргөн барихаар болжээ.

Түүнчлэн гол нэрийн хүнсний бүтээгдэхүүн болох бүх төрлийн будаа, элсэн чихэр, ургамлын тосыг импортлоход үүсээд байгаа тээврийн асуудлыг Гадаад харилцааны яам, Зам тээврийн яамтай хамтран шийдвэрлэхээр болсон байна. Өнөөдрийн байдлаар захиалгаа өгөөд татан авахад бэлэн 190 орчим хүнсний вагон ачаа байна. Эдгээр хүнсний бүтээгдэхүүнийг яаралтай, үе шаттайгаар оруулж ирэх, хангамжийг хэвийн байлгах, нөөц бүрдүүлэхэд анхаарна гэв.  

Оллоо.мн

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.