Тухайн өдөр хонь, бич, тахиа, могой, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн

2021.10.29, БААСАН ГАРАГ / БИЛГИЙН ТООЛЛЫН: 23

НАМРЫН АДАГ ШАР НОХОЙ САР
ГУРВАН ХӨХ МЭНГЭТЭЙ ЦАГААН НОХОЙ ӨДӨР

  • Аргын тооллын: 2021.10.29, Баасан гараг
  • Наран ургах шингэх: 07.32-17.39
  • Үс засуулбал: Эд эдлэл идээ ундаа олдоно
  • Барилдлага: Идэр
  • Шүтэн барилдлага: Хуран үйлдэхүй
Тухайн өдөр хонь, бич, тахиа, могой, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Эл өдөр баяр баясгалангийн хурим үйлдэх, шинэ гэр барих, хувцас өмсөх, чимэг зүүх, бүжиг наадам үүсгэхэд сайн, үсэг зурхайд суралцах, бэрийн болон буяны үйл, дайсныг дарахад сайн. Зүүн нүд татвал үзэсгэлэн болох, баруун нүд татвал үйл өчүүхэн бүтэх, баруун чих хангинавал гоо болох, зүүн чих хангинавал сайн. Нохой уливал хааны хэрэг болох, хэрээ дуугарвал өөрийн цусыг үзэх, тагнай загатнавал гэрт үзэсгэлэн болох, бүх бие татвал эд алдах, хөлийн мах татвал сайн гэдэг.
Бусдад түгээх
  • gplus
Got error 12 from storage engine