Шинжээчид: Тайванийг Хятадаас хамгаалах боломж Америкт хомс

Хятадын зүгээс Тайвань руу хэд хэдэн байлдааны онгоц хөөргөсний улмаас тус хоёр улсын зөрчил аравдугаар сар гарсаар эрс нэмэгдээд байна.  Энэ сарын эхээр Тайванийн Батлан хамгаалахын сайд “Хятад 2025 он гэхэд Тайванийг бүрэн эрхшээлдээ оруулж чадах юм байна” гэсэн таамаглалыг дэвшүүлэв.Үүнтэй холбогдуулан АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден “Хэрэв Хятад Тайван руу довтолвол Америк Тайванийг хамгаална” хэмээн мэдэгдсэн талаар бид өмнө нь мэдээлж байсан. Гэвч үнэхээр Хятад Тайванийн захын арлуудын нэгийг булаан авах юм бол дээрх хоёр улсын хооронд дайн гарч, хэт хурцадмал байдал үүсгэхгүйгээр маргааныг шийдвэрлэх боломж Америкт хомс гэж Гадаад бодлого, батлан хамгаалахын чиглэлийн судлаачид дүгнэжээ. 
Тэд хамтарсан тайландаа “АНУ болон Тайвань хоёр улс Хятадын түрэмгийлэл, Тайваньд үзүүлэх шахалтын эсрэг найдвартай хамгаалалт бий болгохын тулд өнөөдрөөс хамтын ажиллагаагаа эхлүүлэх ёстой. Америк, Тайвань, Японтой нэгдэн Хятад Тайванийн арлыг булаан авахыг зогсоохын төлөө олон талын арга барил ашиглан хамтран ажиллахыг санал болгож байна. Энэ нь өндөр үр дүнтэй” гэж бичжээ. Гэвч Ираны Тагнуулын газрын мэргэжилтэн Норм Руле “Тайванийн нөхцөл байдал нэгэн сорилт болж байна. Гэхдээ Афганистаны эсрэг тэмцээгүй орнууд Тайванийг хамгаалахын  төлөө нэгдэх үү” гэсэн асуулт гарч ирнэ” гэв.

Харин АНУ-ын Тагнуулын  төв газрын дэд захирал асан Марк Келтон “Тайванийг цэргийн хүчээр гэнэт булаан авах магадлал бага ч ОХУ Крымыг 2014 онд нэгтгэсэн аргачлалыг Хятад давтах магадлал өндөр байна. Тайванийн агаарын бүс рүү өдөр бүр сөнөөгч онгоц хөөөргөж байгаа нь Ши Жиньпин барууныхны шийдэмгий байдлыг туршиж байгаа нь илт ” гэв.

Тайвань тусгаар тогтносон улс боловч Хятад үүнийг нь хүлээн зөвшөөрөхөөс татгалзахын сацуу ДЭМБ тэргүүтэй олон улсын байгууллагууд Тайванийг гишүүн орноосоо хассан нь асуудал дагуулж байна.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин 
Б.Должинжав
 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2021-10-29 02:04:09
    Тайвань Хятадын нэг салшгүй хэсэг шүү дээ. Америк улс орнуудын дотоод хэрэгт орохгүй байх нь зүйтэй.
  • Анзаар 2021-10-28 13:02:15
    Шинжаан, өвөрмонгол, төвд 100 жилийн дотор эзлэгдээд уусан шингэж дууссанаар хятадын газар нутаг 2 дахин нэмэгдсэн
  • зочин 2021-10-28 04:24:54
    нэг үндэстэн байж хятадаас зай аваад хайчих юм вэ ямар монгол биш дээ инээдтэй юмаа