МУГТ, Их мастер Б.Мөнгөнтуул ''Grand Swiss'' олон улсын тэмцээнд оролцож байна

 

2021 оны 10 сарын 27-оос 11 сарын 8-ны хооронд Латви улсын Рига хотод зохион байгуулагдаж буй “Grand Swiss FIDE - Chess.com” олон улсын тэмцээнд Үндэсний шигшээ баг, Алдар спорт хороо, Гэгээн Арвай клубын тамирчин, Их мастер Б.Мөнгөнтуул нь эмэгтэйчүүдийн ангилалд олон улсын чансаагаар шилдэг 40 шатарчдын жагсаалтад 38-д багтаж, урилгаар оролцож байна.

Энэхүү тэмцээнийг Английн алдартай хөрөнгөтнүүдийн нэг “The Scheinberg” -н гэр бүл анх санаачлан Isle of Man аралд зохион байгуулагдаж эхэлсэн түүхтэй бөгөөд өдгөө ОУШХолбоотой тэмцээнээ улам өргөжүүлэхээр хамтран ажиллаж байна. Тус тэмцээний онцлог нь одоогийн эрэгтэйчүүдийн болон эмэгтэйчүүдийн шатрын дэлхийн аваргатай титмийн төлөө тоглох эрх олгодог цикл тэмцээнүүдэд өрсөлдөх шатарчныг сонгон шалгаруулдаг ба зөвхөн тэмцээний аварга энэхүү боломжийг эдлэнэ.

Түүнчлэн, ковидын улмаас Латви улсад хатуу хөл хорио тогтоогоод байгаа хэдий ч шатар тэргүүтэй хэд, хэдэн олон улсын тэмцээнүүдийг хэвийн үргэлжлүүлэхээр засгийн газар нь шийдсэн байна.

Оллоо.мн

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.