Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Монголын Аялал жуулчлалын холбоо, Хэнтий аймаг хамтран “АйТиЭм-2021” үзэсгэлэнг энэ жил “TOURISM FOR INCLUSIVE GROWTH - ХҮРТЭЭМЖТЭЙ ӨСӨЛТИЙГ ХАНГАХ АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ” уриатай зохион байгуулж байна.
22 дох жилдээ зохион байгуулж байгаа энэхүү үзэсгэлэнгээр Аялал жуулчлалын салбартай холбоотой ажилладаг худалдаа, үйлчилгээг бодитойгоор таниулан сурталчлах, хөгжлийн чиг хандлагыг салбартай ашигтайгаар холбох, эдийн засгийн хүртээмжтэй өсөлтийг нэмэгдүүлэх, бүтээгдэхүүн үйлчилгээний сүлжээгээ өргөжүүлэх зэрэг олон талын боломжийг бизнес эрхлэгчдэд олгох зорилготой.
Үзэсгэлэнд 21 аймгийн байгаль орчин, аялал жуулчлалын газар, орон нутгийн аялал жуулчлалын үйлчилгээний байгууллагууд, салбарын бизнес эрхлэгчид оролцон аяллын эвент арга хэмжээ, маршрут, шинэ бүтээгдэхүүнээ сурталчлах, борлуулах, түншлэлийн гэрээ хэлэлцээр хийх, танилын хүрээгээ тэлэхээс гадна гадаад, дотоодын аялал жуулчлалын салбарын мэргэжлийн судлаачдын хэлэлцүүлэг, сургалтад хамрагдах боломжоор хангадгаараа ач холбогдол өндөртэй юм.
Энэ удаад бид салбарынхаа өсөлтийг илүү хүртээмжтэй болгоход чиглүүлж, жижиг дунд үйлдвэрлэлийнхэнтэй эдийн засгийн хүрээнд уялдаа холбоогоо сайжруулах, шинэ хамтралуудыг үүсгэхэд чиглэн зохион байгуулж байна. Аялал жуулчлалын салбартай шууд ба шууд бусаар бүхий л салбар, аж ахуй нэгж харилцан холбогддог. Иймээс оролцогч талууд хөгжлийн чиг хандлагаа аялал жуулчлалын салбартай ашигтайгаар холбох гарц олон байгааг таниулахыг зорьж байна. Үзэсгэлэнгээс гарах үр дүнг онцлон дурдвал.
· Монголын аялал жуулчлалын салбарын шинэ бүтээгдэхүүн үйлчилгээний сүлжээг үүсгэх, 21 аймаг, жижиг дунд үйлдвэрлэгч, хүнс үйлдвэрлэгч, соёл урлаг, гар урлал, цахим, харилцаа холбооны БРЭНД БҮТЭЭГДЭХҮҮНИЙГ сурталчлан таниулах
· Төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг өргөжүүлэх
· Орон нутгийн аялал жуулчлалын өрсөлдөх чадварын индексийг тодорхойлох
· Орон нутаг, нийслэл хотод үйл ажиллагаа эрхэлдэг жуулчны бааз, бизнес эрхлэгчдийн үйлчилгээг дэмжих, хамтын ажиллагааг сайжруулах
· Бусад үйлчилгээний салбарын бизнес эрхлэгчдийг холбох, шинэ хамтын ажиллагаа, түншлэлийг бий болгох зэрэг давуу талыг бий болгох юм.
Цар тахлын нөлөөнд хамгийн ихээр өртөж, эдийн засгийн хямралд орсон байгаа Аялал жуулчлалын салбарын сэргэлтийг тодорхойлох төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг сайжруулах, цаашдын хөгжил эерэг нөлөөллийг бий болгоход энэхүү үзэсгэлэнгийн үр дүн гэж үзэж байна. Энэ удаад аялал жуулчлалын салбарын төр, хувийн хэвшлийн нийт 150 гаруй байгууллагын төлөөлөл орооцож байна.
Нэвтрэх