АН, МАХН нь цаашид ч хамтарна
Ардчилсан намын дарга, Ерөнхий сайд Н.Алтанхуяг, МАХН-ын дарга Н.Энхбаяр нар хамтын ажиллагааны гэрээгээ шинэчлэн гарын үсэг зурлаа. Гарын үсэг зурах ёслолд Ардчилсан нам, МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн төлөөлөл болсон УИХ, Засгийн газрын зарим гишүүд оролцлоо.
 

-Ард түмнийхээ амьжиргааг дээшлүүлэх, эрх чөлөө шударга ёсыг төлөвшүүлэх, улс орныхоо хөгжлийг хурдасгах, бүтээн байгуулалт хийх зорилтын хүрээнд манай хоёр нам Шинэчлэлийн Засгийн газрыг байгуулан хоёр жил дахь жилдээ ажиллаж байна. Тодорхой ажлууд хийж чадлаа. Ирэх хоёр жилд олсон амжилтаа улам бататгаж ажиллахаар гэрээгээ шинэчлэн байгуулж байгаа нь Монголд улс төрийн намууд хамтарч улс орныхоо хөгжлийн төлөө, ард иргэдийнхээ ахуй амьдралыг дээшлүүлэхийн төлөө хамтран ажиллахын бодит жишээг үзүүлж байна. Манай Засгийн газарт Ардчилсан нам, МАХН, МҮАН-ын “Шударга ёс” эвсэл, Иргэний зориг-Ногоон нам хамтарч ажиллаж байна. Энэ үйл явц цаашид ч үргэлжлэх болно гэж Ерөнхий сайд Н.Алтанхуяг хэллээ.

МАХН-ын дарга Н.Энхбаяр Ерөнхий сайд Н.Алтанхуягтай санал нэг байгаагаа илэрхийлээд, -Төр засгийн ажил тодорхой, урагшаа харсан байх ёстой, цаг алдаж болохгүй. Өнөөдрийн энэ гэрээнд гарын үсэг зурсан нь төр засгийн ажлыг цэгцлэх, том бүтээн байгуулалтын ажлыг хурдлуулна гэдэгт найдаж байна. Монголчууд бид цаг алдаж болохгүй, бид хөгжих ёстой, монгол хүн эх орондоо сайхан амьдрах ёстой, эх орондоо эзэн болох ёстой. Энэ бүхэнд хамтын ажиллагааны гэрээ тус болно. МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвсэл Засгийн газарт Ардчилсан намтай хамтран ажиллаж, улс орноо хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулна гэж хэллээ.

Ами
Olloo.mn
 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Буянхишиг 2014-10-19 14:50:36
    Нямдорж ерөнхий сайд болбол бүгдийг байранд нь тавьж чадах байх. Ордны хуйвалдаан, албан тушаалын наймаалцаан монгол улсыг сүйрүүлж байна. Энэ янзаараа байвал хятадын нэг муж болох цаг ойрхон шүү. Хятадууд мужаа болгож авчихаад дэг журам тогтоож өгч магадгүй юм даа.
  • hhhhh 2014-10-19 13:25:33
    улс төрийг хүнээр зүйрлэвэл сэтгэцийн өвчтэй хүн лугаа болж яанаа
  • enhbayar 2014-10-19 12:56:57
    энэ Монгол улс Энхбаяргүйгээр цаашаа явахаа больжээ.
  • монгол 2014-10-19 11:34:08
    Алтанхуяг өөрийгөө АН гэж бодоод байгаа юм уу даа. Албан тушаалын төлөө амиа ч өгөхөөс буцахгүй, нэр төрөө уландаа гишгэсэн долдойнууд цуг зогсож байна. Ичиж амьдраасай!!!!
    27.123.214.117
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2014-10-19 11:01:20
    2016 онд энэ хоёр нам жинхэнэ утгаараа ялагдах бэлтгэлээ хийх шиг болов.
  • Иргэн 2014-10-19 09:52:00
    Энэ Алтанхуяг гэж хүн албан тушаалаа алдахгүйн тулд хэнтэй ч хамтарч улс орноо ч худалдахад бэлэн нөхөр юмаа. Яана да ийм ерөнхий сайдтай.
  • иргэн 2014-10-19 05:31:50
    Та нар хийх юмаа олж ядаж бна даа. АН Ху намтай нэг тогоонд амьдраад улс орны амьдралд ямар ч өөрчлөлт гарахгүй. нэг өрөөнд зэрэгцэж суугаад хуралдаж байгаагаас өөр яамр чиглэлээр ямар асуудлаар хамтран ажиллаж байгаа юм бэ? Хамтарсан засгийн газар байгуулна гэдэг бол тодорхой асуудлыг хамтран шийдвэрлэх зорилгыг агуулах болохоос биш, намаа мартагнуулахгүй байх, албан тушаалын бялуунаас хуваалцах зорилгоор хамтарсан нэр зүүх гэж ийм Засгийн газрыг байгуулдаггүй юм. Долир хэмээх нөхөр гэрээний зорилгыг зөв тодорхойлсон бна. МАН бол алга болохгүй. Алга болгож чадах ч үгүй.
  • Долир 2014-10-19 03:02:51
    Гэрээний жинхэнэ зорилго нь: 1.МАН-ыг газрын хөрснөөс арчих 2.АН Засгаа авч үлдэх 3. Энхбаяр шоронгоос мултрах