Эрүүл мэндийн яамны шинэ төрлийн коронавируст халдварын талаарх ээлжит мэдээллийг /2021/10/27/ хүргэж байна.
Сүүлийн 24 цагт хийгдсэн нийт шинжилгээнээс 1669 тохиолдол шинээр нэмэгдэж, арван хоёр хүн нас барсан харамсалтай мэдээ байна. Нийт нас баралт 1616 боллоо. Бүртгэгдсэн нийт тохиолдлын 917 нь Улаанбаатарт, 752 нь орон нутагт бүртгэгдлээ. Өнөөдрийн байдлаар 17688 хүн эмчлүүлж байгаагаас биеийн байдал нэн хүнд 357 хүн байна. Гэрийн хяналтад 52698 хүн байна.
Дархлаажуулалтын хувьд 1-р тунд нийт хүн амын 69.3 хувь буюу 2 254 866 хүн, 2-р тунд 65.7 хувь буюу 2 138 490 хүн, дархлаа сэргээх 3-р тунд 393 631 хүн хамрагджээ.