Ц.Элбэгдоржийн хэдэн хэрэг, хаана гацсан бэ

Экс Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн холбогдсон хэд хэдэн хэрэг байдаг. Түүнд АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, Нийслэлийн прокурорын газраас 2020 оны нэгдүгээр сарын 30-нд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татсан. 

Холбогдсон хэргийнх нь тухайд эх сурвалжууд “Ц.Элбэгдорж нь эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж, “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг худалдаж авсан “Монголиан коппер корпорейшн” ХХК-д хууль бусаар давуу эрх олгосон гэх хэрэг, “Эрдэнэт” үйлдвэрийн дарга асан Ц.Даваацэрэн багын найз нь гэгдэх Баасанжавын Отгонбаатар нартай холбоотой хэрэг, ТЕГ-ын дарга асан Б.Хурц нарын есөн хүний С.Зоригийг хөнөөсөн хэрэгт Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүсэнтэй холбоотой хэрэг, 2012 онд П.Цагааны хамт БНСУ-ын иргэн Ү Так Гуанаас 3.7 сая ам.доллар залилсан гэх зэрэг хэрэгт буруутган шалгаж байна” гэж мэдээлсэн. Энэ бол 2020 оны аравдугаар сар буюу жилийн өмнөх мэдээлэл бөгөөд тухайн үед дээрх хэргүүдийг Нийслэлийн прокурорын газарт шилжсэн гэж байсан юм.

Харин өөрөө үүнээс хоёр сарын дараа “Нэр бүхий нэг дунд сургуулийн миний өөрийн эзэмшдэг 10 хувийн хувьцаа болон Оросын Холбооны улсын эзэмшилд байсан “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувьтай холбогдуулан надад ял тулгаж, яллах дүгнэлт үйлдлээ” гэсэн. Улмаар “Хуулийн байгууллагаас дуудсан цаг хугацаанд нь зохих газар нь очиж тайлбар байцаалт өгч, бүрдүүлж шийдвэрлэж байгаа хэргийн материалтай биечлэн танилцаж ирлээ. Энэхүү ажиллагаа өнгөрсөн хугацаанд арав гаруй удаа хийгдсэн ба бүгдэд нь өөрийн биеэр оролцсон болно. “Эй Эс Юу” гэх дунд сургуулийн 10 хувийн хувьцааг миний бие эзэмших болсон үйлдлийг хууль зөрчсөн, авлига авсан, “Эрдэнэт” үйлдвэр болон “МонРосцветмет” нэгтгэлийн Оросын талын 49 хувийг Монгол Улсад авч ирсэн гэх хэрэгт буруутгалаа. 

...Надад “Эрдэнэт” үйлдвэрийн ОХУ-ын эзэмшдэг хувь манай улсад ирж байгаа тухай нэг л хүн хэлсэн. Өөрийн санаачилгаар, олон улсын хурлын завсарлагаар албан бус уулзалтын үеэр. Тэр хүн бол одоо ч ОХУ-ын Ерөнхийлөгчөөр ажиллаж байгаа Владимир Владимирович Путин юм. “Танайхыг үйлдвэрээ эзэмшээд аваад явж чадна гэдэгт итгэж байна” гэж Путин Ерөнхийлөгч лавласан байдалтай хэлсэн. Миний бие түүнд “чадна” гэж хариу илэрхийлсэн. “Эрдэнэт” болон “МонРосцветмет”-ийн эзэмшил, хувьцаа Монгол Улсад ирэхэд оролцсон миний оролцоо, үйлдэл энэ хүрээнээс хэтрээгүй” гэж Улсын ерөнхий прокурорт хүсэлт гаргахдаа тайлбарласан байдаг. 

Түүнчлэн уг хүсэлтдээ “Иймээс нэр бүхий прокуророос гаргасан яллах дүгнэлтийг хуулийн дагуу хэрэгсэхгүй болгож өгөхийг Танаас хүсье. Цаг хугацаа өнгөрөх тусам Монголын төлөө зүрх, шүүх, хууль намайг цагаатгах болно. Харин энэ ажлыг өнөөдрөөс эхлэхийг, бүрэн эрхийнхээ дагуу Таныг эхлүүлэхийг Танд би энэхүү хүсэлтээр илэрхийлж байна” гэсэн.

Ингэхээр экс Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хэдэн хэрэгт холбогдсон бэ, хоёр уу, дөрөв үү гэдэг асуулт гарч ирж байгаа юм.

Нөгөөтэйгүүр энэ бүгдээс харахад түүнд холбогдох хэрэг 2020 оны аравдугаар сарын эхээр АТГ-аас прокурорт шилжиж, тэндээс мөн оны арванхоёрдугаар сард шүүхэд шилжсэн гэх “замын зураг” гарч ирж байна. Гэхдээ аль аль нь албан ёсны мэдээлэл биш. Ерөнхийдөө уг хэргийн талаарх мэдээлэл бүрхэг болжээ гэсэн үг. Өөрөөр хэлбэл, экс Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн хэдэн хэрэг, хаана гацсан бэ гэдэг өнөөдөр тодорхой бус болоод байна.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин
П.Мандах
 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Manan-tai hyibaldaj baigaa s dee!!Hyrdal 2021-10-26 09:03:05
    Gachaad baih yu baisiim?Suud muu hylgaichiig baribchilaad salga?daldyyr hyibaldaad baigaa biz!!!yynd MANAN-giin hylgaichid ene zasagt bolon syyh prokuroriin gaz...
  • Иргэн  2021-10-26 03:08:18
    Гоё сайхан яриагаараа ард түмнийг хуурч, мэхэлсэн луйварчин, хулгайч Элбэгдоржийг хуулийн хариуцлага хүлээлгэх үйл явдал удааширч байгаад харамсч байна.
  • ZOCHIN  2021-10-26 02:51:28
    MEDEEJ ELBEGDORJ URDCHILJ BUH UILDLIIG HIICHIHEED UTINEES GUIGAA BIZ.....DARAA N GEMGUI DUR ESGEED ARD N SUUHAA MEDNESHUUDEE.....UMHII DOTORTOI H...
  • [[[ 2021-10-26 02:20:44
    shudraga shuuh ni baihgui l deee
  • Irgen 2021-10-26 01:56:18
    Энэ нөхрийг шудрага шүүхээр оруулах цаг нь болсон.