​УИХ дахь АН-ын бүлэг Лхагва гараг хүртэл завсарлага авлаа

Улсын Их Хурлын 2021 оны намрын чуулганы  (2021.10.22) үдээс хойших нэгдсэн хуралдааны төгсгөлд “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2022 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэв. Монголбанкнаас 2021 оны есдүгээр сарын 27-ны өдөр өргөн мэдүүлсэн төслийн талаар ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг тус тус танилцуулав.

  Төрөөс мөнгөний бодлогын талаар 2022 онд баримтлах үндсэн чиглэлийн төсөлд хэрэглээний үнийн индексээр хэмжигдэх инфляцийг 2022-2024 онд +1-2 нэгж хувийн интервалд 6 хувийн орчимд тогтворжуулж, ковид-19 цар тахлын хүндрэлийг даван туулах, эдийн засгийн сэргэлт, дунд хугацааны макро тогтвортой байдлыг дэмжсэн зээлийн тогтвортой өсөлтийг хангах, банкны системд эрсдэл хуримтлагдахаас сэргийлсэн макро зохистой бодпогыг мөнгөний бодлоготой хослуулан хэрэгжүүлэх, эдийн засгийн нөхцөл байдалтай уялдуулан хяналт, шалгалт, зохицуулалтын арга хэрэгслийг олон улсын стандартад нийцүүлэх арга хэмжээг үргэлжлүүлж, цар тахлын эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах хүрээнд мөрдөгдөж байгаа зохицуулалтыг ердийн нөхцөлд шилжүүлэх төлөвлөгөөг үе шаттайгаар хэрэгжүүлэх, банк хувьцаат компани хэлбэрээр үйл ажиллагаа явуулахад тавих хяналт, шалгалт, зохицуулалтыг боловсронгуй болгож мөрдүүлэх, төв банкны цахим мөнгө гаргах талаар судалж, хэрэгжүүлэх, банкны салбарын эрх зүйн зохицуулалтын давхардал, хийдлийг арилгаж нэгдмэл байдпыг хангах, зээлийн мэдээлэл, үүсмэл санхүүгийн хэрэгсэл, буцаан худалдан авах барьцаат санхүүжилтийн хэлцлийн эрх зүйн орчныг боловсронгуй болгох, Үндэсний төлбөрийн системийн эрх зүйн орчныг сайжруулах замаар шинэ технологид суурилсан санхүүгийн үйлчилгээг дэмжиж, хяналтын чиг үүргийг хэрэгжүүлэх, макро эдийн засаг, санхүүгийн зах зээлийн шинжилгээнд их өгөгдлийг ашиглах техникийн болон мэргэжлийн ур чадварыг үе шаттайгаар бүрдүүлж эхлэх зэрэг бодлого, арга хэмжээнүүдийг тусгасан байна.

Хэлэлцүүлгийн төгсгөлд Улсын Их Хурал дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат, Төрөөс мөнгөний бодлогын талаар 2022 онд баримтлах үндсэн чиглэлийн төслийг нягтлах шаардлагатай гэдэг үндэслэлээр завсарлага авахаа мэдэгдсэн. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-т “Энэ хуульд өөрөөр заагаагүй бол нам, эвслийн бүлэг Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 33.1.4-т заасны дагуу завсарлага авах эрхтэй. Завсарлага авах хугацаа ажлын 5-аас илүүгүй өдөр байх бөгөөд шаардлагатай бол нам, эвслийн бүлгийн хүсэлтээр хуралдаан даргалагч завсарлагын хугацааг 1 удаа ажлын 3-аас илүүгүй өдрөөр сунгаж болно” гэж заасан байдаг.

Улсын Их Хурлын дарга Улсын Их Хурал дахь АН-ын бүлэгт ирэх Лхагва гараг (2021.10.27) хүртэл завсарлага өглөө. 

Оллоо.мн

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  •  2021-10-25 09:28:25
    горшонкондоо суух гэж хамаг ИХ завсардуулаад байх юм даа.
  • AN,abilgalchid alsiin haraagyi sohor nom 2021-10-23 14:07:29
    ene muu lalaryyd yundaa zabsarlaga abdag bnaaa!!!!!!!!!