Өвсөө шатаах гээд хашаа хороогоо шатаасан дуудлага ихэсчээ
Өнгөрсөн долоо хоногийн хугацаанд нийслэлийн Онцгой байдлын газарт объектын гал түймрийн 4, гал түймрийн зөрчлийн 13, аврах ажиллагааны 2 дуудлага ирж нийслэлийн Аврах анги, харъяа дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Аврах гал унтраах ангиудын бүрэлдэхүүн тухай бүр шуурхай арга хэмжээ авч ажиллалаа.
      
Объектын гал түймрийн тухай:   
  •  Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, Иргэдийн эрх зүйн танхимын 2 дугаар байранд утаа гараад байна гэсэн дуудлагыг 09:53 цагт өгснөөр Аврах гал унтраах 10 дугаар ангийн тасгийг гаргахад “Алтан дорно хүч” ХХК-ны байранд цахилгааны утас шатаж байсныг аюулгүй болгосон.
  • Баянгол дүүргийн 8 дугаар хороо, 8 дугаар байрны 5 дугаар орцонд утаа гараад байна гэсэн дуудлагыг 12:34 цагт өгснөөр Аврах гал унтраах 10 дугаар ангийн тасгийг гаргахад эзэнгүй айлд шимэгч амьтны утаатай хор байсныг шалгаж цагдаагийн бүрэлдэхүүнд хүлээлгэн өгсөн.
  • Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Зуун модны 2 дугаар гудамжинд  хог шатаж байна гэсэн дуудлагыг 13:37 цагт өгснөөр Аврах гал унтраах 34 дүгээр ангийн тасгийг гаргахад эзэнгүй айлын хашаанд овоолсон хог шатаж унтраасан.
  • Баянзүрх дүүргийн 24 дүгээр хороо, Жаргалантын 6 дугаар гудамжинд хашаа, өвс шатаж байна гэсэн дуудлагыг 14:28 цагт өгснөөр Аврах гал унтраах 63 дугаар ангийн тасгийг гаргахад иргэн М-ийн хашаа, хог, жорлон, шар өвс шатаж байсныг унтраасан.
  • Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн аманд өвс шатаж байна гэсэн дуудлагыг 14:44 цагт өгснөөр Аврах гал унтраах 14 дүгээр ангийн тасгийг гаргахад Н-ийн эзэмшилийн 3 айлын газрын шар өвс шатаж байсныг 00:20 цаг ажиллаж 2 тонн ус зарцуулан унтраасан.
  • Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Рашаантын 18 дугаар гудамжинд хог шатаж байна гэсэн дуудлагыг 14:52 цагт өгснөөр Аврах гал унтраах 10 дугаар ангийн тасгийг гаргаж унтраасан.
  • Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо Сургуулийн 35 дугаар гудамжинд хог шатаж байна гэсэн дуудлагыг 15:37 цагт өгснөөр Аврах гал унтраах 10 дугаар ангийн тасгийг гаргаж унтраасан.
  • Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Нэгдсэн эмнэлгийн урд талд өвс шатаж байна гэсэн дуудлагыг 15:50 цагт өгснөөр Аврах гал унтраах 30 дугаар ангийн тасгийг гаргаж цохиур ашиглан унтраасан.
  • Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо, Хангайн 56 дугаар гудамжинд амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 06:03 цагт өгснөөр Аврах гал унтраах 26 дугаар ангийн тасгийг гаргахад 3х4 метрийн хэмжээтэй нүүрстэй амбаар шатаж байсныг 00:30 цаг ажиллаж 1 тонн ус зарцуулан унтраасан.
-Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, Сонсголонгийн гүүрний зүүн талд Туул голд цогцос байна гаргаж өгнө үү гэсэн дуудлагыг 11:48 цагт өгснөөр Аврах ангийн Аврах эрэн хайх салбарын гаргахад нэр хаяг тодорхойгүй 20-25 орчим насны эмэгтэй хүний цогцос байсныг гаргаж дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтсийн бүрэлдэхүүнд хүлээлгэн өгсөн.
-Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, Цоглог хотхоны байрны гараашийн узелийн өрөөнд халуун ус алдаж тогонд хүн цохиулсан байна гаргаж өгнө үү гэсэн дуудлагыг 03:14 цагт өгснөөр Аврах ангийн Аврах шуурхай салбарын бүлгийг гаргахад 62 настай, эрэгтэй 380 вольтын хүчдэлд цохиулж нас барсан байсныг гаргаж дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтсийн бүрэлдэхүүнд хүлээлгэн өгсөн.
Г.Уянга
оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.