Парламентад “эмгэнэл” илэрхийлье
Монгол Улс засагла­лын хямралд ор­чи­­хож гэж улстөр­чид шиг том яриад яах вэ. Зү­­гээр л Парламентын 76 ги­шүүн мэд­лэгийн хомсдолд ор­чихож. На­рийн яривал энэ тан­химд жин­хэнэ “эмгэнэл” нүүрлэчи­хээд байна. Тэдний үр дүнгүй улстөр­жил­төөс ард түмэн залхчихаад бай­гаа нь үнэн. Саяхны нэгэн чуулганаар сайдыг суудлаас нь огцруулах асуудлыг хэ­лэл­цэхэд Парламент бүрэн бү­рэл­дэхүүнээрээ цугласан юм.

Энэ асуудлаар танхим дүү­­­­рэн маргалдаж хэрэл­дэж, хэлэлцэж байсан ч удалгүй нэг нам нь завсарлага авс­наар асуудлыг хойшлуулсан билээ. Тэ­гээд үргэлжлүүлэн агаарын бо­хирд­лын асуудлыг хэлэлцэж эх­лэхэд танхимын гишүүдийн та­лаас илүү хувь нь гарч одсон. 20 хүрэхгүй гишүүн утаанд ан­хаарал хандуулж суугааг хар­сан улстөрчид, эдийн засагчид дуу нэгтэйгээр парламентын тан­­химд эмгэнэл илэрхийлсэн гэ­дэг.

Өнөөдөр утаанаас чухал асуу­дал нийслэлд байгаа бил үү. Утаа бүх мөнгийг сорж байна. Утаа­наас салахын тулд бид өр зээл тавин гэр хорооллоосоо са­лах гэж хичээж байгаа. Утаа нь гам­шиг болсон нийслэлээ аврах гэж бүх мөнгөө урсгаж байгаа. Үнэн­дээ эднээс болж эдийн засаг мөл­хөж байгаа гээд хэлчихвэл бу­руу­дахгүй. Хамгийн чухал асууд­лаа үл ойшоож байгаа хү­мүүсийг мэдлэгтэйдээ энд суусан гэж хэлж чадахгүй нь. УИХ-ын хаврын чуулган хуралдаж эхэлс­нээс хойш парламентаас үзээд өгье гэсэн ч олигтой хууль ба­талж гаргасангүй.

Эдийн зас­гийн идэвхжлийг нэмэгдүүлэх за­рим арга хэмжээний төслийг ал­даг оног баталсан. Өнгөрсөн до­лоо хоногт гэхэд л хуулийг хэ­лэлцэлгүй унагасан жишээ хан­галттай их байна. Хяналтын тухай хууль, Газрын тосны тухай хууль дээр хувийн ашиг сонирхлоо ха­руулц­гаалаа.

Өөрсдийнх нь бо­лон өрөөлийн ашиг сонирхол үнэрт­сэн. Чуулган хуралдсан бүх хугацаанд нам эвслүүд нэг нэ­гээрээ сандал суудлын асуу­дал ярилаа. Х.Тэмүүжин сай­дыг огц­руулах, Х.Баттулга сай­дын чө­­лөөлөгдөх хүсэлтийг хэлэл­цэх, МАН Ерөнхий сайдтай ха­риуц­лага ярих гэх мэтээр үр дүн­гүй сандал ярив. Бүхэл бүтэн хоёр, гурван сарыг иймэрхүү хов жи­вийн асуудал хэлэлцэж, арай­хийн намжих нь уу гэтэл бие даагчид бас дутуу байжээ.

Тэд өчигдөр хуралдаад ам.долларын ханш өсөөд байгаа нь Н.Золжаргал Ерөн­хийлөгчийн буруу гэж үз­сэн гэнэ. Ёстой эмгэнэл гэж хэ­­лэхээс яах вэ. Монголбанкны Ерөн­­хийлөгч Н.Золжаргал л бу­руу ажил­лаад, буруу шийдвэр гар­гаад байгаагаас болж эдийн за­саг өв­­чилж, мөнгөний ханш уна­сан хэ­­мээн буруутгаж түүнийг огц­руу­­лах асуудлыг хэлэлцэхээр бол­­жээ.

Эдийн засгийн хичээлийг энэ хэдэн “эргүү” гишүүдэд заах­сан. С.Ганбаатар гишүүн үнэ­хээр учраа мэдэхгүйдээ ин­гэж хэлээгүй баймаар. Эсвэл мэд­дэг ч мэдэн будилж зориуд по­пулист хийх гэж ингэдэг байж ч мэ­дэх юм. Гэхдээ популист ам­лалт, популизм өнөөдөр бид­нийг Украины араас оруулна.

Мөн­гө­ний ханш суларч байгаа шалт­гаа­наа зөв олж чадахгүй, УИХ нь өөрс­дөөсөө алдаагаа хайх ёстой байтал Н.Золжаргалыг суудлаас нь буулгачихвал ам.долларын ханш буугаад, мөнгөний ханш тогт­­воржиж эдийн засгийн эрч эр­гээд сэргэнэ гэж сэтгэж суу­гаа тэдэнтэй юугаа ч ярих би­лээ. Улс­төрч гэхээрээ төгс бай­даг юм биш. Тэдэнд эдийн зас­гийн хи­чээлийг үнэ төлбөргүй бо­ловч заах хэрэгтэй. Үнэндээ эдийн за­саг буруу яваад байгаа нь энэ мэт улстөржилтөөс үүдэлтэй.

Аж­­лаа хийж байгаа хэсгийг аль бо­лох муухай харагдуулах гэж сө­­рөг хүчин хичээнэ. Тэндээс шид­­сэн чулуу болгоныг эрх ба­ригч нам нь ч тэднийг даган хөөрч яваа бусад нам эвслүүд ч өлгөж аваад улстөрждөг байд­лаас болж өнөөдөр Монгол Улс дам­пуурах уу, эс дампуурах уу гэ­дэг сонголтын өмнө тулгарчи­хаад байгаа нь нууц биш. Мөн өчиг­­дөр АН-ын бүлэг дээр Мон­гол­банкны Ерөнхийлөгчийн мэ­­дээллийг сонсоод ханшийг тогт­­вортой барих, энэ асуудалд онц­­гой анхаарахыг үүрэгджээ.

Тогт­­вортой барьж болно оо. Мэ­дээж түүн шиг амархан ажил байх­­гүй. Ам.долларын ханшийг хү­­чээр барьчихаж бас болно оо. Ин­­гэснээр харин ёстой төсөөлж бай­­гаагүй үр дүн авчирна гэдгийг за­­хын эдийн засагч мэдэж байгаа. Төг­­рөгийн тогтвортой байдал гэж байгаа. Тэр нь инфляциар илэр­хийлэгдэнэ. Ханшийг барина гэ­дэг нь нэг ёсны ам.долларын тогт­вортой байдлыг хангана гэ­сэн үг болчихож байгаа юм.

Хаа байгаа Америкт үйлдвэрлэгддэг ам.долларын тогтвортой байдлыг барина гэж С.Ганбаатар мэт л сэтгэж суудаг биз. Тэгэхээр эдийн засгийн хүслийн гурвалжинг эс­рэгээр нь ашиглах болоод бай­гаа юм. Капиталын урсгал буюу гаднаас орж ирэх хөрөнгө оруу­лалт, ам.доллар дээр цензур тавьж л ам.долларын ханшийг тогт­вор­той барина гэдгийг хэдэн удаа пар­ламентад суучихсан хашир эдийн за­сагчид мэдэж байгаа.

Ингэж хатуу барих нь урд хөршийн хэ­рэглэдэг коммунист арга. Бид ком­мунизмыг тунхаглаад байна уу. Хөрөнгө оруулалтыг хөөж гар­гаад ам.долларын ханшаа тогтмол барих уу, эсвэл хөрөнгө оруулалт, ам.долларын ханшийг тогтмол ба­рихыг чухалчилж үндэсний мөнгөн тэм­дэгтээсээ татгалзах хэрэг үү. Энэ хэний хүсэл вэ. Дээхэн үед С.Ганбаатар мөн л иймэрхүү улс төр хийж байсан санагддаг юм.

Тухайн үед ам.доллар 1430 хүрэхэд С.Ганбаатар ард түм­ний хүсэл хэмээн ханшийг барь хэмээн шаардсан билээ. Ха­рин  Н.Золжаргал “Уучлаарай, та Мон­голын үйлдвэрчнийг төлөө­лөөд байна уу, эсвэл Эрээний үйлд­вэрчнийг төлөөлөөд байна уу” гэж асууж байсан санагддаг. Ам.дол­ларын ханш сул байх тусмаа л эрээний эдийн засаг дээшилж, их мөнгөний урсгал Эрээнд оч­но. Ам.долларын ханшийг хү­чээр ба­рина гэвэл Монголбанк бод­ло­гын хүү­гээ өсгөж таарна.

Ингэс­нээр  бан­куудын зээлийн хүү өсөж, мөн­гөний эргэлт удааширч, аж ахуйн нэгж, байгууллагуудын үйл ажиллагаа хумигдсанаар аж­лын байр­ны цомхотгол бий бол­но. Энэ хэнд ашигтай гэж. Мэ­дээж улс­төрчдөд, хөгийн популис­туу­дад ашигтай. Харин ард түмэн хо­хирно, энэ байдлаас үүдэн 160 мян­ган ажлын байр цомхотгогдох эрс­дэл бий болно. Тэр 160 мянган хү­нийг ажилгүй болгохыг пар­ла­мент хүсээд байгаа учраас л мэд­лэгийн хомсдолд орчихож гэж дүгнээд байгаа юм. Бидэнд га­шуун туршлага бий.

Тэр га­шуун туршлагыг С.Ганбаатар мэт нь мэдэхийн дээдээр мэдэж бай­гаа. Бодлогын хүүг өсгөснөөс шалт­гаа­лан тухайн үед ажилгүй болсон иргэдээр улс төр хийж явсан биз. 2009 онд бодлогын хүүг 14 хувь болгож өсгөж байхад 100 мянга гаруй ажлын байр алдагдсан бай­даг. Үр дүнд нь ам.долларын ханш болон инфляци буурсан уу гэвэл буурсаан. Инфляци -1,6 хувьд хүрч, дифляци болж байсан юм. 

Энэ нь эдийн засгийнхаа зарч­мын дагуу биш. Хүмүүсийг хү­чээр ажилгүй болгоод, аж ахуйн нэг­жүү­дийн үйл ажиллагаа хүчээр зогсонги байдалд оруулчихаар хүссэн хүсээгүй ханш болон инф­ляци буурч байгаа юм. Улс тө­рийн залгамж халаа, бодлого алдагд­чихсан. Улстөрчид нь юу хүссэн ээ, юу санаснаа ярьдаг болчихсон ийм цагт мянган Н.Золжаргалыг сольж тавиад, Х.Тэмүүжингийн суудалд хэчнээн олон хүн суугаад өөрчлөгдөнө гэвэл түүн шиг үлгэр байхгүй.

Өргөн барьсан хуулийнхаа заалтыг ойлгохгүй, намын эрх ашгийн төлөө үргэлж хөдөлж, улстөрждөг энэ 76 эр­хэм үндсээрээ булга үсэрч, өөр пар­ламент бүрдвэл үлгэр биелж магадгүй юм. Тэгтэл зай ч байна даа. Хаваржин сандал ярилаа, тэд залхсангүй. Ийм байдлаар урагшаа явахгүй гэдгээ ойлголцох наад захын ухаан тэдэнд алга.

Одоо ч ханаагүй бололтой. Улс орны эрх ашгийг биш намынхаа төлөө улстөрждөг сөрөг хүчин, учраа мэдэхгүй улстөржиж, өөрийн өчүүхэн амбийцийг боддог эвсэл, бие даагч, фракци дундын зөрч­лөө нуучихаж чадахгүй ард­чилал гэх дүр эсгэж яваа эрх ба­ригч хэдэн нөхдөөс юу ч хүлээх хэрэг­гүй юм байна. Үнэн­дээ эмгэнэл илэрхийлэхээс өөр сон­голт ч алга.

Монголын мэдээ
Б.Өнөртогтох
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Бат 2014-05-20 15:45:41
    Аливаа ажлын үр дүн удирдаж байгаа хүнээсээ шууд хамааралтай байдгийг мэдэхгүй юу? Ингэж улс орныг сүйрлийн ирмэгт авчирчихаад юу бичээд байна. Одоо хэн нэг нам эвсэлийн талыг барьж бичихээ зогсоовол таарна. Учир нь нам гэж талцаж хэрэлдсээр байтал төрийн
  • Зочин 2014-05-20 10:19:49
    Их хуралд шургалсан баячууд маань одоо манийгаа ирэх жилийн намраас нааш эргэж харахгүй байхаа.Амлалт нэхэх ард түмний холбооныхон хаана явна.Амьдрал хэцүү байна гээд эд хөдлөх шинж алга.Өөрсдөө энд тэндхийн гайгүй газар,баялаг,эд хөрөнгийн эзэд болоод ав
  • zoloo  2014-05-20 06:48:07
    үнэхээр ард түмний амьдрал туйлдаа хүрлээ одоо элгээрээ мөлхөж байгаад дараагийн сонгуулиар энэ 76 -гийн нэгийг ч битгий сонго мөн сонгуульд нэр дэвшсэн хүмүүстэй ард түмэн гэрээ хийх ёстой . /Үүнд гишүүнээр сонгогдоод давхар сайдын алба хашихгүй байх, а
  • Bat 2014-05-20 05:17:38
    onoodriin 2 dahi zahialgat bichleg wezen ni Altanhuyg bichij bgaa etgeed ni her ih mongo bas bus ym salgadag ym boldoo Mongol bnaknii eronhoologch hvsssen hvseeggvi hedhen sariin daraa multrana. harin mongolchuud hohirno. ene nohor ymarch hariutclaga hvle
  • altan 2014-05-20 03:37:06
    er ni bol zoljargal 2 dahi udaagaa mongoliin horongoor togloloo. ogtsruulah ni zov.mongol banknii eronhiilogch bish altanhuyagiin shatriin huu bolsoor irlee
  • т 2014-05-20 03:32:23
    Сүгсэлзүүр ПОПУЛИСТ ,фэнг шү Ганбаатар хорлон сүйтгэх ажиллагаагаа зогсоо