АСЕМ-ийн дээд хэмжээний уулзалт Монголд болно
Ази-Европын уулзалт буюу АСЕМ нь Ази, Европын орнуудын хамтын ажиллагааг харилцан хүндэтгэх, эрх тэгш хамтран ажиллах зарчмын үндсэн дээр өргөжүүлэн хөгжүүлэх зорилготой үйл явц бөгөөд Европын холбооны гишүүн 27 улс, Зүүн Өмнөд Азийн улсуудын холбооны /АСЕАН/ гишүүн 10 улс, Австрали, БНСУ, БНХАУ, Бангладеш, Казакстан, Монгол, Норвеги, ОХУ, Пакистан, Хорват, Швейцар, Шинэ Зеланд, Энэтхэг, Япон болон Европын комисс, АСЕАН-ы Нарийн бичгийн даргын газар зэрэг нийт 53 гишүүнтэй байгууллага юм.

АСЕМ нь Ази, Европ хоёр бүс нутгийн хамтын ажиллагааг бэхжүүлж, тулгарч буй сорилтыг хамтдаа даван туулах, хамтын шийдвэр гаргах олон талт яриа хэлэлцээний чухал суваг.

АСЕМ нь шийдвэр гаргагчид, бодлого боловсруулагчид, судлаач эрдэмтэд, иргэний нийгмийн зүтгэлтнүүд, бизнес эрхлэгчид сонирхсон асуудлаар санал солилцож, үзэл бодлоо илэрхийлэх чөлөөт индэр болдог. Уг механизмыг батламжилсан ямар нэг гэрээ хэлэлцээр, байнгын ажиллагаатай зохион байгуулалтын бүтэц байдаггүй.

Улсын Их Хурлын дарга З.Энхболд, Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг нар өчигдөр энэ талаар мэдээлэл хийв. Энэ үеэр Итали Улсын Милан хотоос Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж цахимаар холбогдож Монгол Улс АСЕМ-ийн дээд хэмжээний 11 дэх удаагийн уулзалтыг 2016 онд Монгол Улсад зохион байгуулах шийдвэрийг өнөөдөр Итали Улсын Милан хотноо зохион байгуулагдаж байгаа Ази-Европын уулзалт буюу АСЕМ-ийн уулзалтад оролцогчид гаргасан тухай дуулгав.

Улсын Их Хурлын дарга З.Энхболд хэлэхдээ, АСЕМ-ийн дээд хэмжээний уулзалтыг 2016 онд Монгол Улс албан ёсоор зохион байгуулах эрхийг хүлээж авлаа. Европын холбооны гишүүн 27 улс, Зүүн Өмнөд Азийн улсуудын холбооны /АСЕАН/ гишүүн 10 улс, Австрали, БНСУ, БНХАУ, Бангладеш, Казакстан, Монгол, Норвеги зэрэг орнуудаас бүрддэг дээд хэмжээний уулзалт юм. Энэ бол Монгол Улсын нэр хүнд дэлхийн тавцанд хэрхэн үнэлэгдэж байгаагийн илэрхийлэл юм. Спортоор бол "Олимп" зохион байгуулах эрх авах хэмжээний чухал үйл явдал өнөөдөр боллоо. Бид  энэхүү уулзалтыг зохион байгуулах  бэлтгэл ажлаа одооноос эхлэх хэрэгтэй хэмээн онцлон тэмдэглэв. 

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Засгийн газрын хувьд энэхүү арга хэмжээг зохион байгуулахад онцгой ач холбогдол өгч ажиллана. энэ бол бидний өмнө хүлээж буй томоохон сорилт  болж байна хэмээн хэлэв.
Г.Уянга
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • zochin 2014-10-20 01:36:52
    yum bolgoniig baihgui chadahgui geed shantraad baival hezee bid hogjih yum negent zorigloson bol hiij l taaraa Mongolchuud bid evtei baih daa huchtei gedeg biz dee Bid chadna aa harin bugd setgel zurheeree demjih l uldlee mon gar bie oroltsoh heregtei shuu
    202.131.238.115
    Мэдэгдсэн Хариулах
  • xexe 2014-10-19 06:10:09
    50 ongots byyh byydal yavah zamgyi baij yana daa bas ih urund ynachihsan baidag
    150.129.140.195
    Мэдэгдсэн Хариулах