Эрсдэлгүй гэсэн үнэлгээ гарвал ирэх сарын 1-ээс хоёр, гурван настай хүүхдүүдийг цэцэрлэгт хамруулна

Энэ хичээлийн жилд 4-5 настнуудыг есдүгээр сарын 1-нээс эхлэн цэцэрлэгт танхимын болон танхимын бус хэлбэрээр авч эхлэсэн.  Харин 2-3 настай хүүхдүүдийн хувьд томуугийн хамгийн эрсдэлтэй бүлэг  учраас томуугийн вакцинжуулалтын явцыг харж байж, эрсдэлийн үнэлгээг хийж аравдугаар сарын эхээр төлөвлөгөөг танилцуулна гэж байсан юм. 

Тэгвэл  Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан "Энэ хичээлийн шинэ жилийн эхэнд цар тахлын улмаас зөвхөн 4-5 настай хүүхдүүдээ цэцэрлэгт авсан. Хичээл эхэлснээс хойш халдварын нийт тохиолдлын дундах хүүхдийн тоо өсөөгүй. Мөн 0-11 насны хүүхдүүдийг томуугийн вакцинд хамруулж байгаа бөгөөд 2-3 настнуудын 90 орчим хувь нь томуугийн вакцин хийлгэсэн байна. 

Тиймээс Эрүүл мэндийн яам, Боловсрол, шинжлэх ухааны яам, Улсын онцгой комиссоос эрсдэлийн үнэлгээ хийж эрсдэлгүй гэсэн үнэлгээ гарвал арваннэгдүгээр сарын 1-ээс хоёр, гурван настай хүүхдүүдийг цэцэрлэгт хамруулах боломж бүрдэнэ. Одоогоор албан ёсны шийдвэр гараагүй  байна. Нийтдээ 70 гаруй мянган хүүхэд цэцэрлэгт хамрагдах тооцоо гарсан. Үүний 30 гаруй мянга нь хоёр настнууд бол 40 орчим мянга нь гурван настнууд байна" гэв. 

Оллоо.мн

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.