"Спортлог Улаанбаатар" өдөрлөгийн хүрээнд зарим гудамж замыг түр хаана

"Спортлог Улаанбаатар" өдөрлөгийн хүрээнд зохион байгуулагдаж байгаа бүх нийтийн гүйлт, дугуйн уралдаан 2014 оны 10 дугаар сарын 18-ны өдөр зохион байгуулагдах гэж байна. Уг арга хэмжээний хүрээнд Энхтайваны өргөн чөлөө, бага тойруугийн гудамж замын хөдөлгөөнийг хэсэгчлэн хаахаар болсон.

Унадаг дугуйн тэмцээн нь Чингисийн талбай - Цэцэг төв - УИДэлгүүр - Баруун 4 замаар буцаж эргэн - Улаанбаатар их дэлгүүр - Цэцэг төв - МУБИС - Бөхийн өргөө - Зүүн 4 зам гэсэн маршруутаар зохион байгуулагдаж зүүн 4 зам дээр бариа хийгдэнэ. Гүйлтийн тэмцээн нь Чингисийн талбай - Цэцэг төв - Хүнсний 1-р дэлгүүрийн уулзвар - Засгийн газрын ордны арын зам - ШУТИС-ийн уулзвар - МУБИС - Чингисийн талбай гэсэн маршруутаар зохион байгуулагдах бөгөөд зам, зорчих хэсгийг тухай бүр хөдөлгөөнийг зохицуулан хязгаарлана.

Иймд жолооч, зорчигч та бүхнийг замын хөдөлгөөндөө соёлтой оролцож хаагдаж буй замуудыг сонгохгүй байх, хүлээцтэй хандахыг уриалж байна.


 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.