Сүүлийн 24 цагт 18 хүн нас барж, 6710 хүн эдгэрлээ

Эрүүл мэндийн яамны шинэ төрлийн  коронавируст халдварын талаарх ээлжит мэдээллийг /2021/10/19/  хүргэж байна. 

Сүүлийн 24 цагт хийгдсэн нийт шинжилгээнээс 1303 тохиолдол шинээр нэмэгдэж, арван найман хүн нас барсан харамсалтай мэдээ байна. Нийт нас баралт 1501 боллоо. Бүртгэгдсэн нийт тохиолдлын 720 нь Улаанбаатарт, 583 нь орон нутагт нэмэгдлээ. Өнөөдрийн байдлаар 18464 хүн эмчлүүлж байгаагаас биеийн байдал хөнгөн 9056, хүндэвтэр 6851, хүнд 2174,  нэн хүнд 383 хүн байна. Гэрийн хяналтад 51302 хүн байна. Сүүлийн 24 цагт 6710 хүн эдгэрлээ.

Дархлаажуулалтын хувьд 1-р тунд нийт хүн амын 69.3 хувь буюу 2 253 925 хүн, 2-р тунд 65.7 хувь буюу 2 136 376 хүн, дархлаа сэргээх 3-р тунд 370 589 хүн хамрагджээ. 



May be an image of map and text
Бусдад түгээх
  • gplus