Гадаад харилцааны сайд Л.Болд ажлаа хүлээлгэн өглөө

Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний өөрчлөлттэй холбогдуулан Гадаад харилцааны сайдаас чөлөөлөгдөж буй Л.Болд өнөөдөр үүрэгт ажлаа ЗГХЭГ-ын дарга Ч.Сайханбилэгт хүлээлгэн өглөө. Тамга, тэмдэг болон ажил хүлээлцэхэд Гадаад харилцааны яамны газрын дарга, холбогдох албаны хүмүүс байлцав.

Л.Болд Гадаад харилцааны сайдаар ажилласан хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажлаа товч дурдахын хамт ойрын хугацаанд төлөвлөсөн ажлуудад анхаарал, хүч чармайлт тавьж ажиллахыг санууллаа. Тэрээр энэ үеэр хэлэхдээ “Гадаад харилцаа гэдэг бага зардлаар маш том үр ашиг хүртэж болдог салбар. Миний бие УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны гишүүний хувьд Батлан хамгаалах, Гадаад харилцааны яамтай ажил, төрлийн хувьд нягт холбоотой ажиллана. Сайдын ажлаа өгч байгаа хэдий ч гишүүний хувьд бүх талаас дэмжиж ажиллана” гэв.

Ажил хүлээлцэх үеэр ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга болон газрын дарга нар ойрын хугацаанд шийдвэрлэх ажил, асуудлаа ЗГХЭГ-ын дарга Ч.Сайханбилэгт танилцууллаа.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • монгол 2015-10-30 04:21:58
    Улс төрийн намууд сул дорой байна
  • zochin 2014-10-18 08:42:57
    busad said nar ni oorsdoo sanalaarai zailaach udval terguutei said naraa icheechee oorsdiigoo hamgaalahaas oor yu hiisen be
  • Мижид 2014-10-18 07:26:03
    Путиныг ирэхд Монгол бол мал аж ахуйн хүчирхэг орон гэсэн тэнэг мэдэгдэл хэлж малдсан хүн шүү дээ Тэр дор нь хусах байсан юм
  • ХОНГОР 2014-10-17 13:35:17
    юун хурдан өгч орхив оо Алтанхуягийн асуудал шийдэгдэх гээд байхад Болд сайд та хамгийн сайн ажиллаж байсан шүү дээ