Л.Эрдэнэчулуун: Тоглолт үзсэн иргэд шинжилгээнд хамрагдах хэрэгтэй

“Зайсан хилл” цогцолборт зохион байгуулсан “Камертон” хамтлагийн тоглолтын талаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар, УОК-ын Нарийн бичгийн дарга Т.Баярхүү болон холбогдох албаныхан мэдээлэл хийсэн. 

 НМХГ-ын дарга  Л.Эрдэнэчулуун “Зайсан хилл” дотор байрладаг “Собт трейд” компани тоглолт зохион байгуулсан асуудлын хүрээнд мэргэжлийн хяналтын байгууллагаас шалгалт хийсэн. Шалгалтаар олон зөрчил илэрсэн. Ковидын нөхцөл байдал хүнд байгаа үед олон хүн цуглуулж, хууль бус үйл ажиллагаа хийж байгаа нь ард иргэдийн эсрэг хийж байгаа ноцтой гэмт хэрэг. Шалгалтаар тус компанийн хоолны газар нь ковид өвчнөөс сэргийлэх тусгай шаардлагыг бүрэн хэрэгжүүлээгүй,  “Хариуцлагын гэрээ” байгуулаагүй, иргэдийн халууныг хэмждэггүй, тэмдэглэл хөдөлдөггүй, ажилчид нь халдвар, хамгааллын хэрэгсэл хэрэглээгүй, хоёрдугаар тундаа хамрагдаагүй, нэг удаагийн бээлий хэрэглэдэггүй нь тогтоогдсон. Мөн хүн хоорондын зай бариагүй, тэмдэг, тэмдэглэгээ, хаалт байршуулаагүй, талбайн багтаамж 50 хувиас хэтэрсэн гэх мэт зөрчил илэрсэн. Түүнчлэн мэргэжлийн байгууллагаар ариутгал, халдваргүйтгэл хийлгэж байгаагүй гэсэн дүгнэлт гарсан. Өмнө нь хяналт, шалгалтын явцад илэрсэн энэ мэт зөрчил, дутагдал нь давтагдсан. Мэргэжлийн хяналтын байгууллагаас албан шаардлага хүргүүлсэн боловч хууль, тогтоомжийн хэрэгжилтийг хангаж ажиллаагүй тул зөрчлийн хэрэг үүсгэсэн, торгуулийн арга хэмжээ авсан. Цаашид “Собт трейд” компанийн  тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох саналыг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанд хүргүүлж байна. Тухайн компанид хариуцлага  тооцно. Тоглолт үзсэн иргэд мөн шинжилгээнд хамрагдах хэрэгтэй” хэмээн ярилаа. Мөн “Зайсан хилл”-д өмнө нь 2-3 удаа арга хэмжээ зохион байгуулсан. Тэр бүрд хариуцлага тооцсон гэдгийг тодотголоо.

Оллоо.мн

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2021-10-18 04:54:33
    иймэрхүү даьарсан төрийн бодлогын эсрэг үйлдэлд төр төмөр нүүрээ гаргаач эзэн нь том хүн байгаа болоод энэ үү хууль ижил тэгш гээд байсан ерөнхий сайд хотын мер...