Сүүлийн 24 цагт 1131 тохиолдол нэмэгдэж, 14 хүн нас барлаа

Эрүүл мэндийн яамны шинэ төрлийн  коронавируст халдварын талаарх ээлжит мэдээллийг /2021/10/18/  хүргэж байна. 

Сүүлийн 24 цагт хийгдсэн нийт шинжилгээнээс 1131 тохиолдол шинээр нэмэгдэж, арван дөрвөн хүн нас барсан харамсалтай мэдээ байна. Нийт нас баралт 1483 боллоо. Бүртгэгдсэн нийт тохиолдлын 731 нь Улаанбаатарт, 400 нь орон нутагт нэмэгдлээ. Өнөөдрийн байдлаар 18804 хүн эмчлүүлж байгаагаас биеийн байдал хөнгөн 9391, хүндэвтэр 6823, хүнд 2193,  нэн хүнд 397 хүн байна. Гэрийн хяналтад 59603 хүн байна. Сүүлийн 24 цагт 6146 хүн эдгэрлээ.

Дархлаажуулалтын хувьд 1-р тунд нийт хүн амын 69.3 хувь буюу 2 253 761 хүн, 2-р тунд 65.7 хувь буюу 2 136 063 хүн, дархлаа сэргээх 3-р тунд 367 183 хүн хамрагджээ. 


May be an image of text
Бусдад түгээх
  • gplus