Улсын тусгай хэрэгцээний аймаг дундын Аргалант, Ачит нуур, Багахайрхан, Баян нуур, Малах, Чилэн, Чойбалсан, Хөх дэл, Хэрлэнбаян-Улаан отрын бүс нутагт 2021-2022 оны өвөл нийт хонин толгойд шилжүүлснээр 854 мянган толгой малыг өвөлжүүлэх бэлчээрийн даацтай гэсэн дүн гарсан. Дээрх отрын бүс нутгуудад 19 аймгийн 70 сумын 1850 малчин өрхийн малыг отроор өвөлжүүлэх бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна.
86 мянган га бэлчээрийн ургамлыг хамгааллаа
Бэлчээрийн ургамал хамгааллын арга хэмжээг Архангай, Өвөрхангай, Баянхонгор, Говь-Алтай, Дундговь аймгуудыг хамруулан микробиологийн аргаар нийт 86 мянган га бэлчээрийн ургамлыг мэрэгч амьтны хөнөөлөөс хамгаалан мал аж ахуйн үйлдвэрлэлд хэвийн ашиглах боломжийг бүрдүүлсэн.
Мөн үлийн цагаан оготнотой тэмцэх арга хэмжээний намрын ажлыг 9-11 дүгээр сард 9 аймаг, аймаг дундын отрын бүс нутгийн 400 орчим мянган га бэлчээрийн талбайд хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Энэ ажлын үр дүнд өвөл, хаврын улиралд ашиглах бэлчээрийн хэмжээг 400 орчим мянган га талбайгаар нэмэгдүүлэх боломжийг бүрдүүлнэ.
Оллоо.мн