Газрын дуудлага худалдаанд цахимаар оролцох боломжтой

Газрыг эдийн засгийн эргэлтэд оруулах ажлыг нэг цэгт төвлөрүүлэх, газраар дамжуулж иргэдийг хөрөнгөтэй болгох, ядуурлыг бууруулах, газар, үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнэ ханш бусад мэдээллээр олон нийтэд үйлчилгээ үзүүлэх, зах зээлийн ил тод байдлыг хангах зорилгоор Газрын биржийн цахим систем www.mle.mn -ийг хэрэглээнд нэвтрүүлсэн юм. Урьд нь газрын дуудлага худалдаа танхимаар явагддаг байхад үгсэн хуйвалдаж газрын үнийг “унагаах” нэг хүн олон ашигтай байрлалыг хямд үнээр худалдаж авах зэрэг хууль бус үйлдлүүд гардаг. Тэгвэл энэ бүхнийг цэгцэлж, газрын үнэ цэнийг зах зээлийн үнэлгээгээр худалдах, нэг хүнд давуу байдал олгохгүй  цахим биржийн WWW.MLE.Mn систем ашиглалтанд орлоо.


Иргэн та газрын биржийн цахим системд хэрэглэгчээр нэвтэрч улсын хэмжээнд зарласан газар өмчлөх, ашиглах, эзэмших эрхийн дуудлага худалдаа болон төсөл сонгон шалгаруулалтанд цаг хугацаа орон зайг үл хамааран оролцох бүрэн боломжтой юм.


Мөн газрын худалдаа, түрээсийн зар байршуулах үйлчилгээ ч байгаа.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.