24-р сургууль олон улсын стандартад нийцсэн хөл бөмбөгийн талбайтай боллоо

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 24-р сургууль олон улсын аюулгүйн шаардлага, стандартад нийцсэн хөлбөмбөгийн талбайтай болж, өчигдөр нээлтээ хийлээ. Монголын хөлбөмбөгийн холбоо, Олон улсын хөлбөмбөгийн холбоотой хамтран Улаанбаатар хотын сургуулиудын хөлбөмбөгийн талбайг сэргээн засварлах төсөл хэрэгжүүлж буй. Төслийн хүрээнд тус сургуулийн талбайг сэргээн засварлаж, гэрэлтүүлэг хийжээ. Хөлбөмбөгийн талбайг Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газар, Монголын хөлбөмбөгийн холбоо, “Дөчин мянгат юнайтед клуб” хамтран бүтээн байгуулжээ.

Талбайн нээлтэд УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар, М.Оюунчимэг, Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэл, Монголын хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч А.Ганбаатар болон бусад албаныхан, иргэдийн төлөөлөл оролцов.

Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэл “Улаанбаатар хотын ерөнхий боловсролын сургуулиудад цөөнгүй хөлбөмбөгийн талбай байдаг боловч олон улсын стандартын дагуу бүтээн байгуулсан анхны талбай 24-р сургуулийн хөлбөмбөгийн талбай болж байна. Монголын хөлбөмбөгт гар бие оролцож, хичээн зүтгэж ирсэн ахмад хөлбөмбөгчид, залуучууддаа улам их амжилт хүсье” хэмээн  хэлэв.

УИХ-ын гишүүн М.Оюунчимэг  “Спортын, тэр дундаа хөлбөмбөгийн талбайтай болмоор байна гэж залуучууд бидэнтэй уулзаж байсан. Үүнээс хэдхэн сарын дараа Чингэлтэй дүүргийн Засаг дарга Монголын хөлбөмбөгийн холбоотой хамтран ажил хэрэг болгосонд би маш их баярлаж байна” хэмээн онцоллоо.

Талбайн нээлтийн үеэр ахмад, залуу хөлбөмбөгчид нөхөрсөг тоглолт хийв.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • боов оюунчимэг болио 2021-10-14 10:13:39
    цементэн дээр полимер ногоон сарзгар дэвсгэр дэвсчхээд олон улсын стандарт гэж ярьж хөөрч хэрэггүй л дээ- ер нь хүүхдүүдийн эрүүл мэндэд хортой зүйл
  • guulinsuh 2021-10-14 05:17:56
    Энэ хүүхдүүд хөлдөж үхлээ ш дээ.
  • Зочин 2021-10-14 04:01:32
    Энэ Оюунчимэг гэж хүүхэн ЧД-ийн хаана л шинэ юм нээгдэнэ явж очоод л тууз хайчлаад зогсож байх юм. УИХ-ын гишүүд одоо болих хэрэгтэй. Үнэндээ ичмээр юм