Хятад, Америк хоёр Тайванийг “булаацалдав”

Тайвань улс ардчилсан Засгийн газраа байгуулахад нь Хятад болон бусад улс шахалт үзүүлэхийг хүлээн зөвшөөрч чадахгүй гэж тус улсын ерөнхийлөгч Цай Ин Вен мэдэгдэв. Тэрбээр Тайвань Хятадын иргэний дайн дууссанаас хойш сүүлийн 72 жилийн хугацаан дахь хамгийн төвөгтэй нөхцөл байдалтай нүүр тулж байгааг анхаарууллаа. БНХАУ-ын ерөнхийлөгч Ши Жиньпин Хонгконгод ашигласан “нэг улс хоёр систем” зарчмаараа Тайванийг Бээжинтэй нэгдэхийг уриалсан ч Тайвань эсэргүүцсэн юм. Гэвч Хятад өдгөө хүртэл Тайванийг өөрийн газар нутгийн салшгүй нэг хэсэг гэж үздэг.

Тайвань баярын өдрүүдээрээ Үндэсний батлан хамгаалахын сайд нь  дөрвөн төрлийн дотоодын пуужингаа танилцуулсан билээ. Үүнд олон төрлийн пуужин харвагч “Thunderbolt 2000”, дунд тусгалын Sky Sword II, Sky Bow III болон далавчит Hsiung Feng II and III гэсэн пуужинг танилцуулсан юм. Учир нь сүүлийн долоо хоногт Хятадын Ардыг чөлөөлөх армийн Тайванийн агаарын довтолгооноос хамгаалах бүс рүү олон тооны байлдааны онгоц, цөмийн бөмбөгдөгч онгоц илгээсэн юм. Тодруулбал, аравдугаар сарын 1-нээс эхлэн эх газраас Тайвань руу сөнөөгч, бөмбөгдөгч, агаараас сэрэмжлүүлэх нисэх онгоцоос бүрдсэн нийт 149 онгоц дөрвөн өдрийн турш хөөргөжээ.

 Үүний дараа АНУ-ын Төрийн департаментаас  мэдэгдэл гаргаж Хятад улсыг Тайванийн эсрэг цэрэг, дипломат, эдийн засгийн шахалтаа зогсоохыг уриалав. АНУ-ын Төрийн департаментын хэвлэлийн төлөөлөгч Нед Прайс “Тайванийн бүс нутаг орчмын тайван, тогтвортой байдлыг алдагдуулсан БНХАУ-ын  өдөөн хатгасан цэргийн үйл ажиллагаанд Америк их санаа зовж байна. Америк болон Тайванийн харилцаа нь бат бөх. Тиймээс Тайванийн хоолой, бүс нутгийн энхтайван, тогтвортой байдлыг хангахад хувь нэмрээ оруулна” гэв. Харин Хятадын Гадаад хэргийн яамнаас “АНУ хариуцлагагүй мэдэгдэл хийж, “Нэг Хятад” зарчмыг ноцтойгоор алдагдуулсан” хэмээн шүүмжиллээ.Тайванийн Батлан хамгаалах яам шинэ пуужин хөгжүүлж, зэвсгээ шинэчлэхийн тулд дараагийн таван жилд 8.7 сая ам.доллар зарцуулах төсвийг өнгөрсөн сард мэдэгдэж байв.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин
Б.Должинжав
 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Zochin 6 цаг 24 минутын өмнө
    Хужаа нар зүгээр зайл.Новшын шуналтай улс.Хаа явсан газараа буцарлана.Тайван эзгүй хоосон арлыг улс болтол нь хөгжүүлж хөдөлмөрлөсөн нь үнэн .
  • Зочин 2021-10-12 08:56:58
    Тайвань Хятадынхаа мэдэлд очих нь зөв дөө. Угшил гарал нэг улсууд шүү дээ.
  • иргэн 2021-10-12 06:10:01
    Америкчууд түүхэндээ газрын баялаггүй улсыг булаацалдаж бгаа нь хожим гиополитикийн хувьд түшиц болгох зорилгоор улаарч бна,яах араггүй Хятадын их газар шүү!