СЕХ: Нэмэлт санал хураалтыг энэ сарын 16-ны өдөр явуулна, ирцийн босго байхгүй

Улсын Их Хурлын сонгуулийн 18, 28 дугаар тойрогт явагдсан нөхөн сонгуульд сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдсэн нийт сонгогчдын тавь буюу түүнээс дээш хувь нь санал хураалтад оролцоогүй тул Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 78 дугаар зүйлд заасны дагуу нэмэлт санал хураалт явуулах асуудлыг Сонгуулийн ерөнхий хорооны 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэлээ.

Улсын Их Хурлын сонгуулийн 18 дугаар тойрогт 18,796 сонгогч саналаа өгч, 37,03 хувийн ирцтэй, 28 дугаар тойрогт 45,151 сонгогч саналаа өгч, 39.61 хувийн ирцтэйгээр энэ удаагийн нөхөн сонгуульд оролцжээ. Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд “...сонгуулийн тойрогт хамаарах сонгогчдын нэрийн жагсаалтад бичигдсэн нийт сонгогчдын тавь буюу түүнээс дээш хувь нь санал хураалтад оролцоогүй бол тавин хувь нь оролцоогүй хэсэг тус бүрд нэмэлт санал хураалт явуулна” гэж заасан байдаг. Иймд сонгогчдын нэрийн жагсаалтад бичигдсэн нийт сонгогчдын тавь буюу түүнээс дээш хувь нь санал хураалтад оролцоогүй нийт 131 хэсэгт нэмэлт санал хураалтыг 2021 оны 10 дугаар сарын 16-ны өдөр явуулахаар Хорооны хуралдаанаас шийдвэр гаргав.


Оллоо.мн

 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2021-10-11 08:03:37
    Арай дэндүү юмаа,улсын татвартөлөгчийн мөнгийг үрэн таран салхинд хийсгэхээ болиочээ.Хэн олон санал авсанаар н бологооч ингэж ажил хийхээ бол
  • ө 2021-10-11 06:00:56
    Хайран мөнгө, Сумка муу ста ингэх байсан юм бол анхнаасаа яах гэж нэр дэвшиг гай болдог байна аа
  • Бат 2021-10-11 05:06:36
    Сонгууль өгөөгүй амьсгаанууд та амьсгаатай яваа бол эх орондоо тус болохгүй байж болно гэхдээ ус болохгүй яв
  • KKK 2021-10-11 05:01:39
    Сонгууль гэж ардын мөнгө үрээхээ болио, мөнгөө зөв зүйлд зарцуулдаг ухаантай монгол байна уу. Тэнэг хуулиуд өргөн барьж ард түмэнд төвөг удаад байдаг тэнэгүү......