2021 онд улсын хэмжээгээр нийтдээ 655 мянган га-д тариалалт хийсэн

2021 онд улсын хэмжээгээр 420.2  мянган га-д үр тариа, үүнээс 389.4  мянган га-д улаанбуудай, 19.8 мянган га-д төмс, 9.9 мянган га-д хүнсний ногоо, 100.4 мянган га-д тосны ургамал, 100 мянган га-д тэжээлийн ургамал, 4.7 мянган га-д  жимс, жимсгэнэ, нийтдээ 655 мянган га-д тариалалт хийсэн.

 

Урьдчилсан балансаар 594.1 мянган тонн үр тариа, үүнээс 559.2 мянган тонн улаанбуудай, 198.8 мянган тонн төмс, 117 мянган тонн хүнсний ногоо, 64.3 мянган тонн  тосны ургамал, 203.3 мянган тонн малын тэжээлийн ургамал тус тус хураан авах төлөв гарсан. 

Энэ сарын 6-ны өдрийн байдлаар 55.7 мянган га талбайг ангилан хадаж, 106.4 мянган га-аас 154.6 мянган тонн үр тариа, үүнээс 99.7 мянган  га-аас 145.2 мянган тонн улаанбуудай, 13.9 мянган га-аас 128.4 мянган тонн төмс, 6.1 мянган га-аас 72.6 мянган тонн хүнсний ногоо, 22.6 мянган га-аас 64.5 мянган тонн тэжээлийн ургамал, 22.6 мянган га-аас 13.7 мянган тонн тосны ургамал тус тус хураан авсан. Ингэснээр үр тарианы хураалт 26.4 хувьтай, төмс, хүнсний ногооны хураалт 65.6-69.9 хувийн явцтай байна. 

Мөн ургац хураалтад 1797 цэрэг, 1911 оюутан, 7404 халамжийн болон гэрээт ажилтан, нийтдээ 11112 хүн хөдөлмөрийн түр гэрээгээр ажиллаж байна.

Оллоо.мн

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.