ЭМЯ: Гуравдугаар тун хийлгэсэн 330 мянган иргэний 1 хувь нь коронавирусийн халдвар авсан

Эрүүл мэндийн яамны шинэ төрлийн  коронавируст халдварын талаарх ээлжит мэдээллийг /2021/10/08/  хүргэж байна. Улсын хэмжээнд нийт 55 хүн гэрээр эмчилгээ хийлгэж байгаад  нас барсан бол, нийслэлд 44 хүн нас баржээ. Мөн гуравдугаар тун хийлгэсэн 330 мянган иргэний 1 хувь нь коронавирусийн халдвар авсан байна 

Сүүлийн 24 цагт хийгдсэн нийт шинжилгээнээс 2410 тохиолдол шинээр нэмэгдэж, арван гурван хүн нас барсан харамсалтай мэдээ байна. Нийт нас баралт 1331 боллоо. Бүртгэгдсэн нийт тохиолдлын 1368 нь Улаанбаатарт, 1042 нь орон нутагт нэмэгдлээ. Өнөөдрийн байдлаар 20482 хүн эмчлүүлж байгаагаас биеийн байдал хөнгөн 11413, хүндэвтэр 6578, хүнд 2140,  нэн хүнд 351 хүн байна. Гэрийн хяналтад 58394 хүн байна. Сүүлийн 24 цагт 6518 хүн эдгэрлээ.

Дархлаажуулалтын хувьд 1-р тунд нийт хүн амын 69.2 хувь буюу 2 252 459 хүн, 2-р тунд 65.5 хувь буюу 2 132 912 хүн, дархлаа сэргээх 3-р тунд 332 801 хүн хамрагджээ. 



May be an image of text
Бусдад түгээх
  • gplus