Б.Ганболдын эхнэр МХБХ-ны удирдах зөвлөлийг хуралдуулахгүй байх үүрэг даалгавар өгчээ
Хэдхэн хоногийн өмнө FIFA-ийн ёс зүйн хороо болон Ерөнхийлөгч Блаттер МХБХ-ны Ерөнхийлөгчийг Б.Ганболдыг авилгал авсан хэргээр Хөлбөмбөгтэй холбоотой  дотоодын болон гадаадын аливаа үйл ажиллагаанд оролцох эрхийг таван жилийн хугацаатайгаар хассаныг та бүхэн мэдэж байгаа билээ.

Б.Ганболдын энэхүү үйлдэл нь Монголын улс, Монголын хөлбөмбөгийн нэр хүндийг дэлхийн тавцанд ноцтойгоор унагаасан хэрэг тул Монголын 200 гаруй хөлбөмбөг сонирхогчид, тамирчид, дэмжигчид гарын үсэг цуглуулан ээлжит бус их хурлыг хуралдуулах саналыг МХБХ-ны Удирдах зөвлөлд гаргасан боловч Удирдах зөвлөлийн гишүүд болох нэр бүхий 10 гишүүнд МХБХ-ны Гадаад харилцааны захирал Л.Маяа /Б.Ганболдын эхнэр/ утсаар холбогдож Удирдах зөвлөлийг хуралдуулахгүй байх үүрэг даалгавар өгөөд байгаа талаар эх сурвалж хэллээ.
Б.Сансартуа
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus
Got error 12 from storage engine