Монголд 150 саяын хөрөнгө оруулсан бол оршин суух зөвшөөрөл олгохоор тусгажээ

Намрын чуулган нээлтээ хийснээс хойшхи анхны хуралдаанаараа Хөрөнгө оруулалтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хуулийн этгээлийн улсын бүртгэлийн тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцлээ. Хуулийн төсөлд Монгол Улсад хөрөнгө оруулалт хийсэн гадаадын хөрөнгө оруулагч, түүний гэр бүлд Монгол Улсад зорчих олон удаагийн орж, гарах визийг холбогдох хууль тогтоомжийн дагуу олгох, гадаадын хөрөнгө оруулагч, түүний гэр бүл Монгол Улсад хувийн хэргээр оршин суух хүсэлт гаргасан тохиолдолд 50 мянган ам. доллар буюу түүнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөс дээш хөрөнгийг Монгол Улсад хөрөнгө оруулалт хийснийг үндэслэн олгох зэрэг өөрчлөлтийг тусгасан байна. Судалгаанаас харахад 2013 оноос манай нэг хөрш улсын хөрөнгө оруулалттай компани 70-80 хувийг нь эзэлж байна. Хөрөнгө оруулалтын хэмжээнээс харахад Канад улс нэгдүгээрт, БНХАУ хоёрдугаарт бичигдэж байгаа аж.

Хуулийн төсөлтэй холбогдуулан гишүүд үг хэллээ. 

 Т.Доржханд: 
-Бид 10 тэрбум ам.долларын эдийн засаг дээр сүүлийн 10 жил гацчихаад байна. 
Хамгийн сүүлийн боломж гадаадын хөрөнгө оруулалт. Гадаадын хөрөнгө оруулалт авахын давуу тал нь өр үүсгэхгүй, хөрөнгө оруулагч эрсдэлээ үүрнэ. Тиймээс хөрөнгө оруулалтыг дэмжихээс өөр аргагүй. Цагаачид чинь мөнгө барьж орж ирэхгүй. 

 Ц.Даваасүрэн: 
-Хуулийн төслийг дэмжихгүй . Яагаад гэвэл гадаадын хөрөнгө оруулагчдад тавигддаг 100 мянган ам.долларын хөрөнгө оруулсан байх гэдэг шаардлагыг авч хаяад Монгол Улсад 50 мянган ам.долларын хөрөнгө оруулсан байх гээд заалт оруулж ирж байна. Энэ заалтаар худалдан авсан байр эсвэл үнэтэй машинаа харуулчихад л Монголд оршин суух зөвшөөрөл авах юм байна. Үүнээс болгоомжилд, энэ хуулийн төслийг ҮАБЗ-өөр ярилцах нь зүйтэй гэж үзэж байна. 

Х.Ганхуяг: 
-Визтэй холбоотой асуудлыг Засгийн газрын тогтоолоор шийдээд явах боломжтой. Өнөөдрийн хуулиар таван тэрбум ам.доллар оруулж ирээд 50 мянган хятад иргэнийг суурьшуулах жинхэнэ боломжтой байгаа шүү. Дараа нь 100 мянган ам.долларыг хэрхэн ашигласан гэдэг нь ямар ч хяналт алга.

 Ж.Ганбаатар: 
-Гадаадын хөрөнгө оруулагч, түүний гэр бүл Монгол Улсад хувийн хэргээр оршин суух хүсэлт гаргасан тохиолдолд 50 мянган ам.доллар буюу түүнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөс дээш хөрөнгийг Монгол Улсад хөрөнгө оруулалт хийснийг үндэслэн олгох” гэдэг заалтыг бүхэлд нь хасах нь зөв.

С.Одонтуяа: 
-Гадаадын хөрөнгө оруулагчдын хамгийн их айж байгаа зүйл бол дээрэм, авлига. Төрийн өндөр албан тушаалтнуудын зохион байгуулалттай дээрэм байдаг. Хууль, шүүхийн байгууллагатайгаа хамтарч байгаад гадаадын хөрөнгө оруулагчдыг дээрэмддэг. Гадны хөрөнгө оруулагчдын Ионголын улстөрчдөд итгэх итгэлийг яаж сэргээх вэ.

Х.Ганхуяг: 
-Дээрэм, авлига бол шүүхийн журмаар явах ёстой. Гол зарчим нь хөрөнгө оруулагчдыг гадаад, дотоод гэж ялгаж, босго тавилгүй байя л гэж байгаа юм.  

Ж.Сүхбаатар:
-Хөрөнгө оруулалтын хуулиар гадаадын хөрөнгө оруулагчдад тавигдах шаардлагыг 100 мянган ам.доллар байсныг 50 мянга болгож бууруулж байгаа юм байна. Ингэснээр Монголд орж ирэх хөрөнгө оруулагчдын гэр бүлийн хүмүүсийн тоо хэдээр нэмэгдэх үү, манай улсад ирэх ашиг нь юу вэ. 50 мянган ам.доллар гэдэг нь 150 сая хүрэхгүй төгрөг. Ийм хэмжээний хөрөнгө оруулсан гадаадын иргэдэд манай улсад байнга оршин суух эрхтэй болох юм байна. Эсвэл хууль бусаар Монголд байгаа гадаадын иргэдийн хууль ёсоор байлгах боломж олгож байгаа юм уу.

Гишүүд ийнхүү байр сууриа илэрхийлсний дараа санал хураалт явуулахад 51.9 хувийн саналаар Хөрөнгө оруулалтын тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хэлэлцэхийг дэмжив. Үүний дараа Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаанаар Дашбалбарын Гангабаатарыг Үндсэн хуулийн цэцийн гишүүнд нэрийг нь дэвшүүлснийг хэлэлцэж   79.1 хувийн саналаар түүнийг Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томиллоо.

   Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин 
С.Уянга
 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2021-10-11 03:26:51
    Физда гэж ийм хямдхан оронд амьдарч байгаа юм уу
  • Zochin 2021-10-10 04:52:27
    Дэндүү бага босго хулгайч гишүүд гадныхнаас бас л авлига авчихаад ингэж зүтгүүлж бна ТББ ууд болон нөгөө цээжээ дэлдэгч эх орончид яасан босооч тэмцээч
  • Юм бичүлэхгүй юмоо хязгаарлаад 2021-10-10 01:01:27
    Хүмүүсээ, бод бод. 50 мянган доллараар байр машин авна л биз. Мөнгө нь аль нэг монгол иргэнд ирээд эдийн засагт орж байвал бас болж бгаа юм. Гэхдээ, ажиглх хэрэ...
    • onoch 2021-10-10 01:03:06
      Ер нь бол Америк Австрали д ч ийм бодлого байдаг. Мөнгөө бариад орж ирээд үл хөдлөх ав гээд. Манайх угаасаа гадаад иргэнд газар өмчлүүлдэггүй хуультай.
  • Иргэн 2021-10-09 14:56:26
    Хуулийн төслийг эргүүлэн татах хэрэгтэй, Өөрсдийн бизнесээ зориулсан хууль батлах гэж байна. Түмнээ юу болоод байгаа. Бүгдийг нь огцруулая
  • Ju 2021-10-09 10:35:57
    Eroosoo iim huuli setgehee boli.1 say $ bsanch bolohgui.
  • Би Монгол хүн 2021-10-09 07:05:14
    гөлөгнүүдийн хүүхдүүдийг нь дүүжилж ал.
  • Зочин 2021-10-09 00:47:21
    Дор хаяж 500мянган доллар оруулж байж оршин суух виз авдаг болмоор байна
  • Zochin 2021-10-08 15:57:38
    Chirnovskii yag unen xseen irgeneesee door doid tuvshiniixen tord nuurlechxej daam garna davarna gdg chin yostoi ene bn daa
  • зочин 2021-10-08 13:31:37
    Энэ маанагууд юу шийднэ тэрүүгээрээ болог!!!
  • Зочин 2021-10-08 11:33:20
    Байр юмуу хашаа худалдаад авбал ямарч гадаад хүн хөрөнгө оруулагч болоод байнга оршин суух визтэй болох юм байна.
    • зочин 2021-10-09 02:21:14
      хятадуудыг монголоор дүүргэх юм байна зүгээр байр худалдаж аваад байнга амьдарна эд нар ийм юм хийлгэх гэж алиа салбадай нарыг их хуралд гаргаж
  • !? 2021-10-08 09:27:05
    даваасүрэн гэгч хуурамч эх оронч Монголд Оросоос бусад гадаад хөрөнгө оруулахгүй байх даалгавартай этгээд бололтой!?!
  • Stop 2021-10-08 08:59:08
    Монголчууд үүнийг зогсоохгүй бол одоо хятад хүн болгоны хармаанд ...ийм мөнгө б.гаа,тэд бүгд орж ирээд бидний эзэн болж,ноён сууна шүү
  • Зочин 2021-10-08 06:34:32
    150 сая төгрөг бол нэг хаусны л үнэ. Гадаадынханд бол их мөнгө биш. Хятадууд голцуу л орж ирэх гээд хууль захиалчихсан юм биш үү. Авилгадсан ч байж мэднэ
  • Irgen 2021-10-08 05:06:48
    Ugui bailgui gej naidaj baina
    • Mongol hel 2021-10-08 07:20:38
      Ugui bailgui gedeg ug zuvshoorson utgiig ilerhiildeg. Buruu buhnii taglaa ug. Ene ugiig idevhgui ard tumen 30 jil hereglelee.
  • х 2021-10-08 04:40:47
    хохинэээ та нарын сонгосон хужаагиин гар хөл шээсүүд иимл хор хииинэдэээ охид хүүхнүүд яандааа бөөгн хужааа шээсүүд хужаагииин хамгиин ядуус нь ирдэг болхондээ...
  • Бат 2021-10-08 04:22:16
    Хөрөнгө оруулах босго 50 биш 100-200 баймаараа түүнээс бус байр авсан хүн хөрөгө оруулагч уу
  • huts 2021-10-08 03:27:34
    yu hutsaad baigaa maluud ve
  • Уншигч 2021-10-08 03:00:29
    За энэ ямар буруу хууль бэ? Баахан хятадууд нүүж ирэх юм бна даа! Баахан байр худалдаж аваад эргээд монголчуудад түрээслээд, хамаг бизнесий нь булааж аваал…